Posts

Showing posts from July, 2012

Таалагдав

Галзууртлаа эрүүл байж үзэх юмсан Ганц,ганцаас гал тасдаж галав юүлтэл түүдэг өрдөх юмсан Нар сарыг нүцгэлж солонгонд дүрэх юмсан ЦАГ,цаг хугацааг нортол цас оруулах юмсан Үхлийг өөртөө дурлуулж,намрын өнгөөр будах юмсан Үүргэвчтэй амьдралыг сугавчлаад, даяанчлах юмсан Цоорхой ертөнцөөр дуслах уйсахуйн шаналанг Цонх, орон зайд хэлбэрдэж хагачих юмсан Баллуур,баллуургүй дурсамжыг шатааж- -Баагиулж утаанд нь мансуурах юмсан Хэрээ тагтаа 2 шиг хэт эртний андууд Хэзээд намайг манах Худал үнэнг үнсэж,үнгэж Хуучинсаг би-тэй болзоонд алхах юмсан Сэрэн сэртлээ сэтгэлгээний мухарт Сэрээ бариад өөрлүүгээ махсах юмсан........./Манай Эриний Өмнөх үед бичжээ/ Ц. Кена