Posts

Showing posts from 2009

~~Мэрри Киссмасс & Happy New Year.

Image
~~~Зиакк, ингээд 2009 он дуусахад 6н өдөр буюу үнэнгээр болул 5 өдөр үлджээ.Өнөөдөр Киссмасс-н баярын өдөр. Нэг хачирхалтай нь өнөөдөр жилийн бараг л гурван улирлаа үздийм байжээ. Хэхэ.. Өглөө нь нэг намар шиг л нартай байсын, өдөр нь тэгсэн бороо ороод яг л хавар шиг. Орой нь буюу одоогоор гадаа цас оржийн. Хэхэ... Ингээл зунаас бусад 3н улирлаа үздийм байжээ сонин санагдаж байна шүү. "Гуниг зовлон бүхнээ хуучин онтойгоо үд. Гайхамшигтай бүхэн гагцхүү Шинэ онд л ирнэ." Шинэ ондоо улам эрч хүчтэй, бие сэтгэл нь бүтэн жилийн турш төдийгүй, дараа дараагийн жилүүддээ энх тунх, амар амгалан байхыг хүсэн ерөөе~~~

I'm back... ^^

Image
За би нь блогоо үргэлжлүүлэн хөтлөхөөр ирэв эээ гэж хихи.. Удаан хугацаанд блогтоо шинэ бичлэг нэмсэнгүй, санасан гэж жигтэйхэн нэг л мэдсэн чинь 3,4н сар өнгөрчихсөн байхымаа. Цаг гэж аягүүү хурдан юмаа..Энэ өнгөрсөн хугацаанд монголдоо очиж сайхаааан амарчихаад эргээд ирсэн. Блогынхонтойгоо уулзаж, салхинд гараад л сайхан байсөөөөн. Ааа, бас Тэргүүн найзуудтайгаа бараг л өдөр өнжилгүй уулзалдаж сайхан найзууд болсондоо баяртай байгөөөө... Ирээд эмчдээ үзүүлсэн чинь эмч маань жаахан дурамжхан л байсан. Ямар удаан явдагын? ингэж удаж болохгүй / ядаж байхад гахайн ханиад гэж айхтар ханиад томуу гараад, хил хорио тогтоочуул яах байсын гээд л... эмчээсээ жаахан айсан шүү хэхэ./ Манайхан уулзахад Цогбадрахын маань хөл нь гипстэй байсан ч хүрээд ирсэнд нь сэтгэл үнэхээр хөдөлж, бас баярласан Цогоодоо баяртай гэж хэлж чадаагүй /Уучлаарай.../ Намайг очиход Монголоо ах маань бас монголд байж таараад уулзсан. Мисти эгчтэйгээ уулзая гэж бодсон боловч явчихсан байсан. Дашка, Обод, Ганзо буюу G84,

Толинд ойсон бодол.

Өнөөдөр толинд харжийлаа тэгсэн чинь үсээ гэнэт тайрчихмаар санагдаад хэхэ... Би ер нь их амархан уйдамтгай хүн юм шигээ хэхэ... Үсээ урт ургачихаар тайрмал жижкэн үс гоё санагдаад, үсээ богино болгочихоор урт үс гоё санагдаад байдын хэхэ. Ааа тэхдээ одоо хэсэг үсээ гоё урт ургуулна гэж бодож байгаа. Бас ахиад ер нь урдуураа чёлк ойрын хэдэн жилдээ тавихгүй гэж боддог болсон хэхэ...

Талархал...

Image
Free Graphics - MySpace/Xanga/Friendster Талархалын тухайд Талархал, талархах сэтгэлтэй байна гэдэг сайхан юмаа... Хүнээс Талархалын үг сонсох ч ааая үнэхээр сайхан юм байнааа.. хэхэ Ер нь талархсан зүрх сэтгэлтэй амьдрана гэдэг үнэхээр агуу...

Over the RAINBOW...

Солонго.. Солонгыг харалгүй яааасан ч удцымб дэээ гж...Энэ дууг сонсох дуртай болоод уджийшд.. Үнэн сааак дуу..

Энийг маргааш иднэээ...

Image
Амьдрал ааа гэж..Яагаад заримыг нь ингэж их шалгалтанд оруулаад байдаг юм болоо? гэж бодогдох юмаа. Тэр их эгдүүтэй... Аниа би энийг магааш ->/маргааш/ энэ чихрийг гэж хэлж байгааг нь сонсоод ийм бяцхан өхөөрдөм амьтанд яагаад ийм хатуу хувь тавилан оноогдоно вэ? гэж бодогдсон доо.Тэр гарныхаа соривыг үзүүлээд л.. өвдсөн үү? гсн чинь өвдөөгүй ээ гэснээ араас нь жаахан дуу нь сул болсоноо жоохон л өвдсөн гэж хэлэх нь........ үнэхээр түүнээр бахархсан... Бяцхан Билгүүнээ маань өнөөдөр монгол буцсан бөгөөд доннор нь олдонгуут буцаж ирж хагалгаандаа орохоор болсон. Бурхан минь та түүнд энэ амьдралын гайхамшигийг заавал мэдрүүлээрэй... Энэ бүхнийг зохион байгуулсан Дашка ахдаа баярлалаа :)

Яг одоо юу мэдэрч байна гээч...

Яг одоо юу мэдэрч байна гээч... Хүн ер нь гэр бүл, найз нөхөд, дотны гэсэн бүх зүйлсээсээ хол байхаараа ихийг ухаарч, ихийг мэдэрдэг юм байна... Би хааяа боддын хэрвээ би өвдөөгүй байсан бол? хэрвээ эрүүл байсан бол? хэрвээ би гэр бүлтэйгээ хамт байсан бол?... магадгүй яг одоо мэдэрч байгаа зүйлээ хэзээ ч мэдэрч бас ойлгож, ухаарч чадахгүй байсан байх... Аав ээжийн эрх охин нь байхдаа гэр бүлээ ах эгчийгээ хайрладаг гэж боддог байж...Харийн нутаг хүнд олон бодол ургуулдаг олон зүйлсийн тухай ухааруулдаг юм байна. Миний монгол шиг сайхан эх орон надад ахиад заяахгүй, миний монгол шиг ард түмэнтэй ахиад учрахгүй... Тэрүүхэн тэндээ л амьдралыг мэддэг гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж...Амьдрал гэх зах хязгааргүй далайн аялалын хөлөг онгоцонд цаг хугацааны эрхээр өөрийн ч мэдэлгүй суучихсан юм шиг санагдах юм. Өнгөрсөн цаг хугацааны жигүүр эргэж олдохгүй, нөхөгдөж ирэхгүй ч ирээдүйд яах тухай одоо бодож сууна... Ганцхан зүйлийг маш ихээр мэдэрч сууна яг одоо. Юуг вэ? гэвэл... дэргэд нь ба

Нэг ийм яриа...

Жирийн нэгэн бүсгүй байжээ... Тэр бүсгүй угийн хөмсөггүй юмсанж. Тэгээд нөхөрт гараад нэгэн эртэй ханилан сууж сайхан амьдарч байтал хорвоогын хар шуурга гээч тэр 2-г дайрч л дээ. Яаж дайрсан бэ?гэхээр. Тэр хоёрт эд хөрөнгө, эрх мэдэл гээд амьдралд хэрэг болохуйц зүйл байсан боловч шунаг шунахай хүмүүс тэр хоёроос буруу аргаар хулгайлаад авчихсан. Тэгээд тэр хоёр нүүрс зөөж амьдардаг болжээ. Нэгэн өдөр нөхөр н нүүрсээ дээрээс нь татаад, эхнэр нь доороос нь түрээд явж байтал нүүрсний хог эхнэрийнх нь нүүрээр дүүрэн наалдчихаж. Бүсгүй ихэд сандран, балмагдаж одоо намайг мэдчихвэл яана... гэсэн айдаст автан бантан сандарч байтал. Нөхөр нь ирээд өөрийнхөө алчуураар яг хөмсөгийнх нь хэсгийг үлдээгээд нүүрийг нь арчиж өгөөд юу ч хэлэлгүй инээмсэглэсэн гэнэ. Тэгээд бүсгүй дотроо бодох нь: Би чинь ийм сайхан ухаантай хүнтэй учирсан байсан юм байж гэж дотроо ихэд баярласан гэдэг.../Өнгөрсөн бүтэнсайнд нэгэн хүний ярисан ярианаас аваад бичсэн юм./ Жаахан дутуу дулимаг байж магад хэхэ

Их гоё дуу...

Image
хэхэ, бүүр багын юм бодуулчлаа гсн хэхэ. Зуслан дээр оройн тойрог хийгээд гар гараасаа атгаад дуулаад л, дуулж дуусаад багшаасаа эхэлж атгасан гараа задраагаад л... хэхэ Зүгээр л нүдээ аниад энэ дууг нэг сонсоорой, бага нас, сайхан дурсамж тань нэг сэдрэх байхаа ^^ Tavtai noirsooroi - mongolduu.com - Dondog ahyn duu shulguud (G.Purevdorj)

51%-нь эдгэрдэг :)

Хүн аливаа хорт зуршил, өвчин эмгэгээс салах итгэл үнэмшил төрсөн бол, таны тэр өвчнөөс бие чинь 51% -р чөлөөлөгдсөн гэсэн үг юм. Та түүнээсээ салах хүсэл өчүүхэн хэлбийвэл эргээд л 100% дээрээ очих нь тэр. Ухаант хүмүүний дотоод ухамсар нь сайныг ч мууг ч хүчтэй дагадаг учир хамгийн чухал нь оюун бодлоо өөрөө эзэмдэх нь чухал юм. Хэрвээ бодол санаандаа өөрийн хязгааргүй эрх чөлөөг хүсэмжилж, аз жаргал сайн сайхныг ургуулан бодох аваас тэр хүсэл алхам, алхмаар биелэж, таны амьдралыг гэрэл гэгээтэй тийшээ зүглэнэ. Сэтгэл хөдлөл, уналт дотоод ухамсарт тусгалаа олж улмаар амьдрал тийм дүр зурагтай байна гэсэн үг. Хайр бол гай зовлонгийн эсрэг туслагч Гэрэл, Гэгээ юм. Эрүүлжиж байна...-->Биеэрээ ч--> Сэтгэлээрээ ч ^^./ I can do it/

Нэг тийм гоё дуу..

Мянган бээр..

Будаггүй бодол...

Image
Бусдаас би өөр байхыг хүсдэг Булбарай уруулаа будахыг хүсдэг... Хүнээс өөр байхыг хүсдэг Хүссэн бүхнээ хийхийг хүсдэг...хэхэ Budaggui bodol - SANSARA

Хөөрхөөн шувууны апат ккк

Image
Хөөрхөөн шувууны апат ккк Өчигдөр гадаа гайгүй байсан болхоор аниатайгаа жаахан аялал хийхээр шийдээд гараад, Ханган-ы эрэг ороод тэгсэн яасан юун зугаалах байтугай засвартай гээд оруулдаггүй ээ, тэхээр нь тэр хавиар жаахан явж байгаал буцаад гэртээ хүрээд ирсэн... Тэгсэн замдаа ийм хөөрхөн шувууны апат гэхиймүү нэг ийм байшин байхыг олж хараад, хэхэ Ойрд гадаа нэг сэрүүсээд нэг дулаараад жаахан тиймхэн л байна. Гадаа урин дулаан цаг иржийнээ, нөгөө л нар гэдэг том проблем эхэлжаамдаа гэж... нарнаас нуугдаж явах гэж яасан ч гэцүүмб, хххммм... Малгай гэдэг хувцасыг үнэн үзэн ядах цаг эхэлж байгаамдаа гэж... хэхэ... Give me your hand God...

Айий хөөрхий...

Image
Xэхэ, ер нь бодоол байсан чинь би гэдэг хүн чинь блог бичдэг, бичдэггүй 2-н дунд яваад байсан байхым!!! Үгүй эээ, ер нь шийдсэн, томоос том цэг тавиад, эргэж харалгүйгээp "ЗӨВХӨН УРАГШ" гэдэг хатуугаас хатуу дүрэмтэй болхоор шийдэвшд... дэлхий.нэт, блогмн.нэт-т блог хөтөлж байсан бага сага туршлага хуримтлуулаад авсаан хэхэ Нээрэн би гэдэг хүн аягүү залхуу болчжээ гэж хөөрхий :( юмыг байнга л хойш нь тавидаг зантай болчихож, за маргааш, за маргааш, за одоохон... байжий одоохон... хммм Уг нь цаа чинь ийм хүн байгаагүй байхгүй юу... Зиаа, зиаа... Ухарч болохгүй, Урагшаа...Everythings gonna be allright... Fighting... - энэ нээх өөлкөөн... гсн чинь уг нь хөдөлдөг байхгүй юу, тэгсэн чинь хөдөлдөггүй ээ... Ямартай ч хичээл маань орчихсон яваал байгаа, гэснээс манай ангид 1 монгол эгч ирсэн аягүү гоёоо хэхэ, ханитай болсон чинь амар байнаа гэснээс нээрээ багш маань солигдоод ээмр чанга багштай болцон... за за одоо тэгээл гүрийгээл гүйгээд байж дээ... Ядаж байхад энэ кореа хэл чинь ү

...

Hope Smile Love Believe Dream... Don't give up

Alvin and the Chipmunks

Image
истой гоё kино болсон байлээ

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга:

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга: Таалагдаад: Та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг. Тэгвэл зорилгоо биелэшгүй мөрөөдөл болгохыг хүсэхгүй байвал та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Танд хэрэг болно гэдэгт итгэж болно. Энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа та зорилготой явж байсан уу, эсвэл зөвхөн мөрөөдөж явсан уу гэдгээ мэдэх болно. 1. Зорилго тодорхойлох явцад хийх ёстой хамгийн анхны бөгөөд хамгийн чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бод

Хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ? Анхны сэтгэгдэл гэдэг хүнд маш чухал байдаг. Яагаад гэвэл хүнд төрсөн анхны сэтгэгдэл маш удаан хадгалагддаг. Хэрвээ та анх хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол цаашид та тухайн сэтгэгдэлийг нь арилгахад их хэцүү байх болно. Танд хүмүүст төрүүлэх анхны сэтгэгдэлээ сайхан байлгахад тань туслах үүднээс дараах зүйлсийг бичлээ. Хүмүүс бид их олон дүр төрхийг үзүүлдэг. Ээж аав нартаа нэг дүр, найз нөхөддөө нэг дүрээр, ажлын газартаа нэг дүрээр гэх мэт олон янзын дүр гаргаж явдаг шүү дээ. Та нэг хүнтэй уулзчихаад дараа нь уулзах үед өмнөх гаргаж байсан үйл хөдлөл, зан аашийг нь санадаг биз дээ. Тиймээс танд өгөх эхний зөвлөгөө гэвэл 1. Та хэнтэй ч уулзсан бай уулзахдаа дандаа сайн найзтайгаа уулзаж буй мэт байх хэрэгтэй. Бид сайн найзтайгаа уулзахдаа нэг зан, танихгүй хүнтэй уулзахдаа нэг зан, бага зэрэг таних хүнтэйгээ уулзахдаа нэг зан аашийг гаргадаг. Мэдээж бид сайн найзтайгаа уулзах үедээ баяртай байдаг ба тухайн хүнтэй байхдаа маш тааламжтай

Аз жаргалд хүрэх нууцууд.

Бидний амьдрал нэг эхлэлтэй салаа замтай адил. Та өөрийн сонгосон замаар аз жаргалтай алхалж чадаж байна уу? Магадгүй доорх хэдэн алтан дүрэм жаргалтай нэгний аз жаргалыг дүүргэж, гуниж шаналсан нэгэнд сэтгэлийн дэм болно гэдэгт итгэлтэй байна. 1. Эерэг хандлагын хүч Өдөр тутам, цаг минут тутам бид олон төрлийн сонголтыг хийж байдаг. Та сэтгэл тавгүйтэх эсвэл өөдрөг байх эсэхээ өөрөө л сонгож байдаг. Аливаа хүнд хэцүү нөхцөлд орохдоо та дараах асуултыг өөртөө тавьж байгаарай. а. Энэ нөхцөл байдалд гайхамшигтай юм юу байна вэ? Ямар ч нөхцөлд өчүүхэн ч гэсэн сайн эерэг зүйл зайлшгүй байдаг. Гол нь та түүнийг харж чадах зуршилтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та “ Үүнд сайн юм юу байж болох байсан вэ? Та эрсэн сайн зүйлээ заавал олох болно. Мөн гайхаж ч болох юм. б. Нөхцөл байдлыг өөртөө хэрэгтэйгээр өөрчилж, энэ үйл явдалд сэтгэл хангалуун байхаар би юу хийж чадах вэ? Ингэж асууж эхлэхэд таны оюун ухаан асуудлын болохгүй бүтэхгүй талыг бус харин хэрхэн хүнд нөхцөлөөс гарч болох бүх хув

Life

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл Амьдрал бол хайр, түүнийг хайрла Амьдрал бол зовлон, түүнийг даван туул Амьдрал бол оньсого, түүнийг таа Амьдрал бол гэрэл, түүнийг мэдэр Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ

Хүний биологийн цаг

Хүний биологийн цаг.блогоо ухаж байгаад нэг ийм бичлэг оллоо. Хүний бие махбодь хоногийн цаг тутамд өөрчлөгдөж байдаг тухай шинэ таамаг сүүлийн үед хэвлэлд цөөнгүй гарах боллоо. 01 цаг. Хүмүүсийн олон-хи нь бараг гурван цаг орчим нойрсоод, бөх нойрсох уе нь өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно. 02 цаг. Элэг,. зүрхнээс бусад эрхтэн бараг ажиллахгүйг Элэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй боди-сыг боловсруулж, биеэс бүх хорыг зайлуулах үйл ажил-лагаагаа үргэлжлүүлж байна. Хэрэв энэ үед унтаагүй бай-вал кофе, цай, ялангуяа спиртийн зүйл ууж болохгүй. Харин нэг аяга ус юм уу, сүү уух хэрэгтэй. 03 цаг. Бөх нойрсоно. Цусны даралт хамгийн доод хэмжээнд буурч судасны лугшилт, амьсгал удааширна. 04 цаг. Даралт буурсан хэвээр байна. Тархи маш бага хэмжээний цусаар тэжээгдэнэ. Иймээс яг ийм цагт буюу үүрээр хүмүүс нас барах нь их байДаг. Харин сонсгол улам сонор болж өчүухэн анир чимээг андахгүй сэрнэ. 05 цаг. Бөөр ажиллахгүй. Нойр хөнгөн болно. Зүүдэлнэ. Бөх унтаж байгаа үед зүүдэл

Ойрын сонин сайхнаас...

Image
Ойрын сонин сайхнаас... гэснээс бичилгүй уджээ хэхэ,зиаа тэгээд ганц хоёр зураг хөрөгтэйгөөр нь оруулдгым билүү гэж бодлоо. теннис тогложаагаан гоё байсан шүү. гэрлүүгээ хариж байгаан ядраад унтцан хэхэ метронд бол ихэнхдээ л ийм байдалтай гээлүү хэхэ... энд цагаан ногоон сар нь болкээд хөл хөдөлгөөн ихтэй л байгаа. Уг нь эндхийн цагаан сар, манай монголынхтой ганц, хоёр хоногийн зөрөөтэй л болдог доо гэтэл энэ жил бараг 1 сараар зөрж байх юм. Ер нь тэгээд юм мэддэг зурхайчид нь зөв л зурж байдаг байгаадаа гэж бодогдох юм. Буруу өдөр шинэлээд, золгохоор ер нь тэр жилдээ яаж зөв явах вэ дээ тэ...