Posts

Showing posts from October, 2015

Би үзэсгэлэнтэй биш...!

   Би үзэсгэлэнтэй биш...! Надаас чи төгс төгөлдөр гоо сайхныг олж харахгүй. Гэхдээ яагаад ч юм, чи миний эгэл жирийн, онцгой юм, юу ч үгүй төрхөнд татагдсан....   Би гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй би ердөө л ЦОР ГАНЦ учраас тэр байх. Чи зөвхөн төрхөнд дурлагч. Гэхдээ би үүнийг чинь зөвшөөрөхийг хүсэхгүй. Гаднах төрх минь үнэндээ минийх биш. Гагцхүү цаг хугацааны өмч. Одоо байгаа нүүр царай минь зөвхөн он цагийн боол юм. Хүрэн нүд, хамар, уруул, арьс, урт хар үс бүгдийг нь тэр өөрийн мэдлээр, миний зөвшөөрөлгүй өөрчилж чадна. Минут секунд урагш мөлхөх тутам би ОДОО -гоос холддог...Тэгэхээр яг одоо чиний дурласан энгийн төрх аугаа их хоосон юм... Жинхэнэ би гэгчийн ГАНЦХАН хувь нь энд амьдардаг. Харин гагцхүү чамд би нэг л ҮНЭНИЙГ ШИВНЭЖ чадна. Чихээ ойртуул даа... Зүрх минь, ямар ч он цагийн уртад бүдгэрэхгүй, хав халуун цуст...Тэр бол БОДИТ үнэн. Цаг хугацааны хүлээсэнд үл баглагдах цор ганц албат минь. Тэр хэзээ ч хуучрашгүй, бас хэзээ ч өөрчлөгдөшгүй...

...

Намар аа гэж... Өнөөдөр чинь харин аятайхан өдөр үү тээ :). Наран мишээгээл, тэнгэр цэлмэг, салхи нь тогтуун яг л зун шиг бас над шиг гссс хаха зугаалж баймаар өдөр байна даа... Хийх истоо юмнуудаа гилс милс гилзуулчаад харанхуй болохоос өмнө жоохххн салхилчихийссс ...

I dun care!

Зарим, заримдаа зарим зүйлсээс залхаж эхэлжийна шүү. Ахнандаа гоё санагддаг байсан зүйлс, харьцахад амар байман хүмүүс жоохон хугацаа өнгөрөхөд тар нь танигдана гэгчээр залхуу, уулзах хүсэл хүртэл үгүй хийчих юм аа. Уг нь ийм байдалд хүрнэ гэж бодоогүй байсан чинь яаалт ч үгүй ийм болчихоор одоо яая гэхэв дээ гээд л.. Хүмүүс өөрөө өөрсдийнхөө хүссэнээр бодсоноороо л байгаа нь энэ гэнэ шүү. Зиаа, зиөө тэр ч яахав тэрүүгээрээ.

#Брабру

Image
Би хичнээн хүссэн ч бас болдоггүй юм гэж байна аа. Би ердөөсөө хүсээгүй ч бас болчоод байдаг юм гэж бас байна аа. Ингэхээр л аягүүү байгаа байхгү юу тэээ___ бас бодох л. Нэг хэвэндээ хэдэн жил ч болчивдоо, хааяа__бас бодох л. Тэгээд өөрчлөлт хийхээр шийдсээн. Хүлээдэг байсан бол__бас бодох л Аз жаргал, инээд наргиа, баяр хөөртэй амьдар. Юууг ч үл хүлээ! Болох цагтаа бүх зүйл болно. Алдаж болохгүй 10р сар.. Ахиад тохиохгүй 10р сар! Эцсийн эцэст би өөрөө харахад, бодоход харамсахгүй байвал тэгээд л болно. Бусад хүн юу гэх нь хамаагүй, тэд миний өмнөөс амьдраагүй, би ч мөн бусдын өмнөөс амьдраагүй! Зиаа, тэгээд нэг дуу сонсчий даа.. Аяыг нь сонсохоор яаалт ч үгүй 90-ээд оных шиг сонсогдоод байгаамдаа кк Enjoy it :P