Posts

Showing posts from May, 2013

Зүүд...

Амьдрал дээр болж буй бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг юм шиг байгаа юм. Заримдаа болоод өнгөрсөн өчигдөрийн явдалыг зүүдлэнэ, харин заримдаа бодож байсан зүйлээ зүүдлэнэ, бүр заримдаа шал хэзээ ч төсөөлж байгаагүй зүүдээ зүүдлэнэ. Зүүдэндээ уйлна, инээнэ, цочиж сэрнээ бас. Заримдаа чанга чанга хүний нэрийг дуудна, ярина, загнана хэхэ. Сайхан, онцгой зүүд зүүдлээд тэр зүүдэлсэн зүүд болгон нь биелэж байгаасай... Яагаад гэнэт зүүдний тухай бичив ээ гэсэн чинь. Өглөө дүүгээ унтаж байхад нь харсан чинь мөөмөө идэж байна гэж зүүдлэж байгаа бололтой ам нь бувар бувар гээд л үнэгчилж инээгээд л, хичнээн өхөөрдмөөр гээч... гүнжхэн хэхэ