Posts

Showing posts from December, 2008

Dear Diary----

Ер нь бодох л юм их олон зүйлийн талаар... бодлууд хөврөөд л, хөврөөд л... Цаг хугацаа гэтэл намайг орхиод аль хэдийн нисэн одчихжээ хөө. Нэг календараа хартал 2008-12-29 болчихсон байх юм. Намар монголд очихдоо Дайри-гаа авчирсан юм, нодлин ирэхдээ юун тэр дайри манатай байсан. 2005:12:29- яг 3-н жилийнх өмнөх бичиж байсан тэмдэглэлээсээ оруулмаар санагдаад, Сайн уу? хайрт дайри минээ бичилгүй их уджээ, намайг санасан уу? хэхэ... Уйдсандаа ч тэр үү, эсвэл залхуурсандаа ч тэр үү, эсвэл нэгэн өөр том шалтгаанаас болоод бичилгүй удчихжээ... Ямартай ч чамтайгаа ахин уулзсандаа баяртай байна :) Дараа жил өдийд би ямар байх бол? бие минь гайгүй болоосой л гэж хүсэж байна... Өөрөө ч өвдөөд л, гэрийнхнийхээ ч сэтгэл санааг зовоогоод л би муу охин юм болуу?,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Шинэ оны мэнд дэвшүүлье

Image
Ингээд шинэ он гарахнээ.Цаг хугацаа ч хурдан юмаа. Ирэх жил тань, эрүүл энх, эрч хүч,цог золбоо, аз жаргал, хайр энэрлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе! Сайхан баярлаарай.
Image
...ммм, Амьдрал яг энэ улаахан өнгөөр гялалзан буй Гүзээлзгэнэ шиг тийм амттай...

Мөрөөдөл миний сэтгэлийн луужин

Image
Мөнгөгүй нь ядуу биш, мөрөөдөлгүй нь ядуу мөнгөтэй нь баян биш, мөрөөдөлтэй нь баян... Ж.Мөнхжаргал

Single Ladies

All the Single Ladies :D

Хэрвээ би эрэгтэй байсан бол...

Хэрвээ би эрэгтэй байсан бол...Ямар хүү байх байсан бол оо?

Dear, dear Diary...

Dear, dear diary I want to tell My secrets...
Image
Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? хэхэ, дээр 3жилийн өмнө энэ үгийг хэлж байсансан. Гэтэл дахиад өнөөдөр тэр үгийг ахин хэллээ. Сонин байсаан, гоё ч юм шиг, уйтгартай ч юм шиг. Тэхдээ сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? биш ахин уулзана гэсэн нөхцөлтэйгөөр тэр ангийг орхиод гарсан, зарим нь иргэж ирнэ гээд л, зарим нь ирэхгүй гээд л... Гэхдээ л тэднийгээ санах байх даа, яг ингээд сална гэхээр жаахан гунигтай л байна. Гэхдээ зүгээр ээ, дараа нь тэр ангид ахиад сууна, магадгүй тэднээс өөр хүмүүстэй ч байж магад юм. Ямартай ч багш маань тэврээд дараа уулзатлаа "Түр баяртай хичээгээрэй, тэвчээрэй, You must Can "гэж хэлсэн. Өнөөдөр би 1-р шатныхаа курсыг амжилттай төгссөн.

Өнөөдөр.

Өнөөдөр, өнөөдөр, өнөөдөр өнөөдрөөрөө л дуусна. Маргааш болоход ахиад л өөр нэг Өнөөдөр эхэлнэ. Гэхдээ өнөөдөр бол надад ирсэн бэлэг гэдэгт Би итгэдэг. Өнөөдөр би өмнөө маш том зорилт, зорилго тавьчихсан байгаа. Түүндээ ч хүрнэ гэдэгтээ их итгэлтэй байна. Тиймээ би чадна, би чадна, чадышдээ. Чадахыг хичээнэ... Яг одооноос эхлээд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хичээгээд урагшаа... Гөө, гөө гөөөө... Өдөр хоногууд харвасан сум шиг л үсчээд, үсчээд юу ч үгүй харвачих юм,энэ чигээрээ явсаар нэг л мэдэхэд эргээд харахад хийсэн бүтээсэн бүтэн зүйл ганц ч үгүйгээр хорвоог элээсэн байх вий гэхээс Айдас төрөх шиг...

Үр Жимс минь дээ, Чи Хаана байна вэ???

Үр Жимс минь дээ, Чи Хаана байна вэ??? Хаанахан чи бид зөрөлдөөд байна вэ??? Ойрд сэтгэл санаа ч тэр бие ч тэр авах юм алгаа. За даа энэ байдал бүтэн 5 хоног үргэлжилж байна... Нээрээ ч хэлэх ч үг олдохгүй юмаа.... Жилийн өмнө л энэ дахих боломж бий юу гэж бид 2 нилээн сайн л асууж лавласан, гэтэл үгүй, үгүй гээд л байсан. Одоо гэтэл ахиад л дахичихлаа... Мод оо тариад л , тариад л. үр жимс ургахыг нь хүлээгээд л байдаг. Гэтэл тарьсан мод нь түр зуурын, Ганцхан жилийн насыг дааж чадахгүй байсан юм гэж үү???... Хмм.... Эх орон, Эрх чөлөө, Ээж аавыгаа, Энэ өдөр санахын ихээр санаж, үгүйлэхийн ихээр үгүйлэв!!! Бурхан минь та надад хайртай шдээ... Гэтэл яагаад намайг ийм удаан хугацаагаар сорино вэ???