Posts

Showing posts from 2012

Bad tuesday.

Bad omen day. Хүний юмыг илүү харж, хулгайлж байдаг хулгайч нарын гар нь татаасай.. Бүр тасраад уначаасай...

Миний хамгийн үнэтэй, хамгийн нандин...

Image

...

Image

Заримдаа...

Чи хэн бэ? Чи өөрийгөө олсон гэж боддог уу? Чи амьдралыг мэддэг үү? Аль эсвэл мэдэхийн тулд амьдрал дундуур алхалсаар явна уу? Гүйж болох уу? Гүйж чадах уу? Гүйлээ гээд... Гүйгээд чирэгдчихгүй байгаа...? Уначих болов уу? гэж.. Айж байна уу? Айдас төрж байна уу? Гүйж байгаад унаад өвдөг, тохойгоо шалбалчих вий гэж айж байна уу? Жаахан хүүхэд шиг шоолох болов уу? гэж айж байна уу? Гүйж үзээд унаж үзсэн нь дээр үү? Аль эсвэл гүйх үү? байх уу? гэж бодолд дарагдан гүйж байна гэж мөрөөдөн зогсох уу? Гүйлтийн бариаруу жаахан ч болов дөхөөд үзэх үү? Үзье гэж бодож байна уу? Боддог байсан уу? Гүйж эхлэхэд юу саад болоод байна вэ? Яг юу? Тэр тийм хүчтэй эд үү? Тэр тийм том юмуу? Тэр чамаас өндөр үү? Тэр чамаас хүнд үү??? хэхэ.... /Заримдаа боддогоосоо эсрэг үйлдэл хийх тохиолдол амьдралд зөндөө тохиолддог.../

Таалагдав

Галзууртлаа эрүүл байж үзэх юмсан Ганц,ганцаас гал тасдаж галав юүлтэл түүдэг өрдөх юмсан Нар сарыг нүцгэлж солонгонд дүрэх юмсан ЦАГ,цаг хугацааг нортол цас оруулах юмсан Үхлийг өөртөө дурлуулж,намрын өнгөөр будах юмсан Үүргэвчтэй амьдралыг сугавчлаад, даяанчлах юмсан Цоорхой ертөнцөөр дуслах уйсахуйн шаналанг Цонх, орон зайд хэлбэрдэж хагачих юмсан Баллуур,баллуургүй дурсамжыг шатааж- -Баагиулж утаанд нь мансуурах юмсан Хэрээ тагтаа 2 шиг хэт эртний андууд Хэзээд намайг манах Худал үнэнг үнсэж,үнгэж Хуучинсаг би-тэй болзоонд алхах юмсан Сэрэн сэртлээ сэтгэлгээний мухарт Сэрээ бариад өөрлүүгээ махсах юмсан........./Манай Эриний Өмнөх үед бичжээ/ Ц. Кена

Таалагдав.

Хэзээ ямагт өөрөөрөө бай. Юунаас ч бүү зов. Итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай зогс. Бусдын хэлсэн зүйлд ямагт эргэлзэж бай. Өнгөрсөнд бүү харамс - цагийн гарз. Алдаа, зовлонгоосоо суралц, өс. Бусдаар хүндлүүлэхийг хүсч байгаа бол юуны өмнө өөрөө өөрийгөө хүндэл... Undarya Tumursukh  Таалагдав.

May 10 is World lupus day...

Image
About World Lupus Day World Lupus Day began with a Proclamation 8 years ago by an international steering committee representing lupus organizations from 13 different nations when they met in Eaton, United Kingdom to organize the first observance of World Lupus Day. The Proclamation is a call to action for governments around the world to increase their financial support for lupus research, awareness and patient services. The Proclamation reflects the emerging issues that people with lupus around the world must face every day. The Proclamation serves to give a single voice to all individuals affected by this devastating and debilitating chronic disease.

Killing me softly...

Зүгээр л энэ байдаг л зүйл. өмнө нь байсаар ч ирсэн. Энэ удаа ч гэсэн адилхан л тохиолдож байна. Битгий их юм бод.   Бодсон хүссэн зорилго бүхэндээ хүрч олныг гайхшруул. Тэр хүн чамайг юу гэх нь огтоос хамаагүй тэр бодол бол түүний өөртөө тохируулж бодсон бодол чинийх биш... Бодолдоо итгээд үнэмшээд бай..

Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна!

Аяа , хүн гэдэг дураараа амьдарч Алтан нарны доор хуслээрээ жаргаж Зовлон бухнийг сэтгэлийн тэнхээгээр давж Зориж яваа бухнээ өөрийн болгодог хойно Амьдрал чиний өмнө өвдөг сөгдөлгүй Алдаж явлаа ч гэсэн бууж өгөлгуй Алаг эрээн орчлонгийн хатуу бухэнтэй тэмцсээр Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна… Худал унэн хоёр зэрэгтсэн орших хорвоогийн Харгуй замийн уртыг туулж л явах болно Хайр энэрэл, амьдрах итгэлээр гал хийж Харанхуйг гэрэлтүүлэн жаргал өөд тэмүүлдэг болохоор Амьдрал чамайг би халуун хайраар дутаалгуй Ахархан богино хугацаагаа бусдийн төлөө зориулж Жаргал зовлон хоёроо хуслээрээ эдлэж Жамт энэ хорвоог хөндлөн алхалсаар Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна!!!   "Маш сайхан шүлэг :)"
Хүн бүр чамд ямар нэг юм өгдөг. тул хэнийг ч бүү буруутга. Сайн хүмүүс чамд аз жаргал өгнө, муу хүмүүс чамд туршлага суулгаж өгнө, адгийн хүмүүс чамд сургамж өгнө. Харин гайхалтай хүмүүс чамд дурсамж өгнө..

Гоё...

Хэхэ, гоё юмаа... Блогийн умшигч маань блог чинь тоосонд дарагдсан байна гэж хэлснээс хойш урам ороод бичмээр санагдаад... Үнэндээ болж буй үйл явдал, юу бодож юуг хийж үзмээр байгаагаа нэг нэгээр нь бичмээр санагдавч, айх эмээх, ичих гэж нэг юмнууд хажуугаар дайраад намайг дараад байх юм өө... Ганц л амьдрана..  гэж бодох боловч зүрхэлж хийж чадахгүй байгаад байхым.. Өөртөө итгэх  итгэлгүй байна уу? хэхэ... Өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй байна, шаардлагатай байна.. Шаардаж байна хэхэ :)

Гарчиггүй эээ :)

Эхлэл ч үгүй, эцэс ч үгүй... Энэ хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй.. Эхэлсэнээ бодоход санахгүй.. Санагдахгүй... Санахыг ч хүсэхгүй... Хүсдэггүй...Туулсан зам, цаг хугацаа хичнээн хурдан ... Амьдрал үргэлжилсээр л... Хүмүүс алхалсаар л... Цаг явсаар  л... Нэг хэсэг нь баригдаж сүндэрлэж байхад нөгөө хэсэг нь нурж, үрэгдэж байх юм даа.. Хорвоогийн араншин нь энэ. Жам ёсны дагуу...