Posts

Showing posts from May, 2018

Тавдугаар сар.

Бичээгүй хичнээн ч удсан юм дээ. Хугацаа их өнгөрчээ... Блогоо их санажээ, олон олон зүйлийг бичмээр санагдавч, амжихгүй гэсэн ганцхан шалтаг тоочих юм. Эхлүүлмээр хүсээд байгаа ч дотроо айдастай, байгаад л байх. Амьдрал үргэлжлээд л, нэгэн хэвийн... Өдөр бүр нэг зүйлсээ давтаад л, уулздаг хүмүүстэйгээ уулзаад л. Нэг бодлын уйтгартай мэт боловч, бусад заримд нь ийм үе ч ийм амьдрал чбайхгүй гэж бодхоор баярламаар. Хайрлуулаад л, хайрлаад л амьдраад л баймаар. Гэвч тийм амар амьдрал гэж хаа байхав дээ. Гэхлээ л бүх зүйл хүний сэтгэлээс шалтгаалдаг гэдгийг алхам тутамдаа амьдралынхаа цаг хором бүрт мэдэрсээр... Заримдаа ямар ч сэтгэл хөдлөл байхгүй юм шиг мөртлөө, заримдаа сэтгэл минь маш хүчтэй догдлох юм. Заримдаа ...