Posts

Showing posts from October, 2016

Алхам алхамаар...

Би ер нь бүгдийг мэдрэх дуртай энэ нь заримдаа надад жаахан төвөгтэй санагддаг. Гэхдээ л надад мэдрээгүй зүйл, амтлаагүй амт бусдыг бодоход их ч юм шиг санагддаг жаахан шуналтай байна уу? хэхэ. Нөгөө талаар бас бусдын хүсээд ч уйлаад ч гуйгаад ч олддоггүйг би амсаж, мэдэрсэн. Тал талаас нь бодож үзэх нь зөв болов уу гэж боддын ;) Юм бүхэн хоёр талтай гэдэг энэ үгс маш олон бас өргөн агуулгатай. Сэтгэлээ яг дэлгээд тэгээд ингээд гээд биччихмээр байгаа ч бас л сайн доторхоо уудлаж цаасан дээр буулгаж чадахгүй юм. Цаасан дээр буулгана гэдэг чинь бас л тийм ч амар биш. Хүмүүсээс их олон өнгийг ажиж, харж байна. Зүгээр л ажиглах нь сонирхолтой бас хөгжилтэй санагдахынмаа... тэгээд олж хармаар байгаа өнгөө олоод харчихад л болоошд гэж боддог болоод байгаа. Нээх тайван ч юм шиг... ***Өнгөрсөн бүхэн түүх болж үлддэг шиг энэ намраар сэтгэлээ хайрцаглаж, хайрыг хүлж, хажуугаар нисэлдэх навчисыг өмчилж, хаа холын дурсамжруугаа нисэн очиж, тэндээ хавар болтол хоргодмоор байгаа ч зүрхэнд минь