Posts

Showing posts from September, 2012

Заримдаа...

Чи хэн бэ? Чи өөрийгөө олсон гэж боддог уу? Чи амьдралыг мэддэг үү? Аль эсвэл мэдэхийн тулд амьдрал дундуур алхалсаар явна уу? Гүйж болох уу? Гүйж чадах уу? Гүйлээ гээд... Гүйгээд чирэгдчихгүй байгаа...? Уначих болов уу? гэж.. Айж байна уу? Айдас төрж байна уу? Гүйж байгаад унаад өвдөг, тохойгоо шалбалчих вий гэж айж байна уу? Жаахан хүүхэд шиг шоолох болов уу? гэж айж байна уу? Гүйж үзээд унаж үзсэн нь дээр үү? Аль эсвэл гүйх үү? байх уу? гэж бодолд дарагдан гүйж байна гэж мөрөөдөн зогсох уу? Гүйлтийн бариаруу жаахан ч болов дөхөөд үзэх үү? Үзье гэж бодож байна уу? Боддог байсан уу? Гүйж эхлэхэд юу саад болоод байна вэ? Яг юу? Тэр тийм хүчтэй эд үү? Тэр тийм том юмуу? Тэр чамаас өндөр үү? Тэр чамаас хүнд үү??? хэхэ.... /Заримдаа боддогоосоо эсрэг үйлдэл хийх тохиолдол амьдралд зөндөө тохиолддог.../