Posts

Showing posts from May, 2009

Нэг ийм яриа...

Жирийн нэгэн бүсгүй байжээ... Тэр бүсгүй угийн хөмсөггүй юмсанж. Тэгээд нөхөрт гараад нэгэн эртэй ханилан сууж сайхан амьдарч байтал хорвоогын хар шуурга гээч тэр 2-г дайрч л дээ. Яаж дайрсан бэ?гэхээр. Тэр хоёрт эд хөрөнгө, эрх мэдэл гээд амьдралд хэрэг болохуйц зүйл байсан боловч шунаг шунахай хүмүүс тэр хоёроос буруу аргаар хулгайлаад авчихсан. Тэгээд тэр хоёр нүүрс зөөж амьдардаг болжээ. Нэгэн өдөр нөхөр н нүүрсээ дээрээс нь татаад, эхнэр нь доороос нь түрээд явж байтал нүүрсний хог эхнэрийнх нь нүүрээр дүүрэн наалдчихаж. Бүсгүй ихэд сандран, балмагдаж одоо намайг мэдчихвэл яана... гэсэн айдаст автан бантан сандарч байтал. Нөхөр нь ирээд өөрийнхөө алчуураар яг хөмсөгийнх нь хэсгийг үлдээгээд нүүрийг нь арчиж өгөөд юу ч хэлэлгүй инээмсэглэсэн гэнэ. Тэгээд бүсгүй дотроо бодох нь: Би чинь ийм сайхан ухаантай хүнтэй учирсан байсан юм байж гэж дотроо ихэд баярласан гэдэг.../Өнгөрсөн бүтэнсайнд нэгэн хүний ярисан ярианаас аваад бичсэн юм./ Жаахан дутуу дулимаг байж магад хэхэ

Их гоё дуу...

Image
хэхэ, бүүр багын юм бодуулчлаа гсн хэхэ. Зуслан дээр оройн тойрог хийгээд гар гараасаа атгаад дуулаад л, дуулж дуусаад багшаасаа эхэлж атгасан гараа задраагаад л... хэхэ Зүгээр л нүдээ аниад энэ дууг нэг сонсоорой, бага нас, сайхан дурсамж тань нэг сэдрэх байхаа ^^ Tavtai noirsooroi - mongolduu.com - Dondog ahyn duu shulguud (G.Purevdorj)

51%-нь эдгэрдэг :)

Хүн аливаа хорт зуршил, өвчин эмгэгээс салах итгэл үнэмшил төрсөн бол, таны тэр өвчнөөс бие чинь 51% -р чөлөөлөгдсөн гэсэн үг юм. Та түүнээсээ салах хүсэл өчүүхэн хэлбийвэл эргээд л 100% дээрээ очих нь тэр. Ухаант хүмүүний дотоод ухамсар нь сайныг ч мууг ч хүчтэй дагадаг учир хамгийн чухал нь оюун бодлоо өөрөө эзэмдэх нь чухал юм. Хэрвээ бодол санаандаа өөрийн хязгааргүй эрх чөлөөг хүсэмжилж, аз жаргал сайн сайхныг ургуулан бодох аваас тэр хүсэл алхам, алхмаар биелэж, таны амьдралыг гэрэл гэгээтэй тийшээ зүглэнэ. Сэтгэл хөдлөл, уналт дотоод ухамсарт тусгалаа олж улмаар амьдрал тийм дүр зурагтай байна гэсэн үг. Хайр бол гай зовлонгийн эсрэг туслагч Гэрэл, Гэгээ юм. Эрүүлжиж байна...-->Биеэрээ ч--> Сэтгэлээрээ ч ^^./ I can do it/