Posts

Showing posts from March, 2017

Цаг хугацаа.

Image
Заа байз, цаг хугацаа ч нисээд өгчээ би ч бас хөгширөөд амжаад л байгаа юм байна хэхэ. Хаврын улирал урт өдрүүдтэй, нозоорны цаг яваад л байгаа мөртлөө явж өгөхгүй. Яг одоо бол нуруунаас нар төөнөөд нойр хүрээд хажуудаа кафейнаагаа тавицан л суужийн тэгсэн ч бас л нойр хүрээстэй л байна

Лайф.

Хэхэ, хавар боллоо хайртдаа оч гээд л мснжрээр ороод ирлээ, хөгжилтэй хүмүүс бас хааяа хөөрхөн шүү. Ойрд тайван сайхөөө,хүний өмнөөс баярлаж гүйгээд л өөрийнх нь ажил бүтчихсэн юм шиг л яваад байгаа...  Бүгдийг сайхан тайвнаар хүлээж аваад л байгаа, нэг өдөр тэсрэхвий хэхэ. Цаг нь биш байна гэсэн. Амьсгалах минь хүртэл зөв байх ёстой гэдгийг мэдээгүй явж ирсийм гэж үү гээд цочсон шд хэхэ, иог их тааладаж байгаа. Өөртэйгөө жаахан тулж ажиллахаар бэлдэж эхлээд байгаа.  Өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэж байсан удаагүй ээ, бүр өөрийн амьдралыг шийдэх алхам шийдвэртээ хүртэл эргэлзэлгүйгээр шийд гаргаж байсан хүн чинь одоо шийдвэртээ эргэлзээд л эргэж буцаад байх шиг. Ингэж болохгүй шдээ хэхэ Гоё ууланд гармаар байна, бичмээр байна, сурмаар байна, уншмаар байна, үзмээр байна, амталмаар байна, илүү сонирхолтой зүйлсийг эхлүүлмээр...  Хэзээ ч юм… Байсан юм байхаа болиж, байгаагүй зүйлс шинээр үүсч, төрнө. Жам юм хойно… Яг л цэцэг ургаад, унаад, хагдраад дахиад дэлбээлдэг шиг гэх үү

Айсуй...

Image
Өнөөдөр олж умшсан хамгийн гоё үгс!!! / Happiness is always here and now! Аз жаргал, баяр баясгалан үргэлж байна яг одоо ч энд!/. Хүний сэтгэл санаа гэдэг хааяа хямдхан санагддаг болоод байна. Маш хурдан хормын дотор л өөрчлөгдөөд л, хормын дотор хувисаад, нисч байснаа газарт навс хийтэл унаад хэхэ. Унасан байснаа сэв хийтэл сэргээд... яг ингээд бодоод суухаар өөртөө инээд хүрээд суух юм хэрвээ би нэг газар кафед ч юм уу сууж байхыг харсан хүмүүс гайхах л байсан байх нэг инээгээд нэг бодлогошироод л..

Slowly...

Image
Хогийг хаях хэрэгтэй. Чи ухаан суух хэрэгтэй. Харин хүлээх хэрэггүй. Гарчигандаа тохироогүй тэс өөр зүйлсийн талаар бичих гээд байх шиг байна аа би... Хэнд, юунд итгэх, хэнийг юуг хайрлах, хэн юу гэсэн хоёрхон ерөнхий үг дээр тогтдог мэт. Өөр байж болох л байсан, зүгээр л хүсээгүй.