Posts

Showing posts from October, 2010

Заавал ирнэ...^^

Санаандгүй ирэх учрал гэж үгүй Санамсаргүй дурлах хүсэл гэж үгүй Заавал учрах учрал гэж байдаг Заавал ирэх жаргал гэж бас байдаг Хүсэл мөрөөдөлтэй амьдрах гэдэг жаргал Хүрэх замын бартаа гэдэг сорилт Хүүхэд насны мөрөөдөл биелнэ гэж байдаг Хүн бүхэнд заавал авъяас байдаг Аз жаргал заавал хүн бүхэнд ирдэг юм. Атгаж аваарай яг тэр мөчийг Аз тохиосон боломж гэж байдаг Авъяасаараа түүнийг өөрийн болгоорой Учрал бүхэн мөнхийн гэж байдаггүй Уулзсан бүхэн найз нөхөд байдаггүй Хүсэл зорилго, санаа нэг байвал Хүрэх замын бариа хамт байдаг Хүсэл гэдэг зорилго нэмэх хүчит түлхүүр Хүрэх зам нь тэвчээр гэдэг хүч чадал...

Hайзтай болохсон...

Hайзтай болохсон... Нар шиг ганц сайхан найзтай болохсон Намайг гунихад элчээрээ дулаацуулаад Өглөө бүр манддаг шигээ Өөртэйгөө хамт намайг мандаадаг Нар шиг ганц сайхан найзтай болохсон

Dream...

Бидний амьдрал яг одоогийнхоороо үргэлжлээд байвал ийм байдалд хүрнэ гэж үү??? Үгүй байгаасай... Үүний эсрэг тэмцэх хэрэгтэй...

Луужингаа гээчихээд, сэлүүрээ хайна!

Амьдралын их урсгал дунд луужингаа гээчихээд, сэлүүрээ хайгаад л... Ийм хүн яаж луужингүйгээр цааш явах вэ? Очих газраа ч мэдэхгүй ямар ч зүг чиггүй... Сэлүүрдээд л байна, сэлүүрдээд л байна... Хаашаа явах гэж? яаах гэж? Өчигдөр аниагаасаа банн хүртсэн хэхэ... :P Хэлсэн бичсэн үгнүүд л одоо хүртэл нүдний өмнө зурайж харагдаад л... /Аймарр... ер нь ихийг бодуулсан./ Би гэж бас дэндүү эрхлээд л, хошуугаа унжуулаад л.. Яг л жоохон хүүхэд шиг..

Бороо ороод л...

Бороо ороод л. Дотор минь байгаа нулимсыг миний өмнөөс гаргаж өгч байгаа мэт. Бороо ороод л. Баяртай гэж хэлээгүй үгийн минь оронд замыг чинь угааж байгаа мэт. Бороо ороод л. Ганцаараа үлдэх сэтгэлийг минь тайтгаруулан дугарах мэт. Бороо ороод л. Хэлээгүй үлдээсэн үгийг чинь чихэнд минь шивнэх мэт. Бороо ороод л. Хацар дээр минь үлдээсэн үнсэлтийн чинь орыг угаах мэт. Бороо ороод л. Биенд минь шингэсэн чиний үнэрийг арилгах мэт. Бороо ороод л. Бороо зөөлөн, хатуу, ширүүн, хүйтэн, дулаанаар ороод л. Бороо ороод л. Бороо ороод л. Бороо ороод л. Би чамгүйгээр ганцаараа. Үгүй ээ бороотой хоёулаа. Би бороотой хоёулаа. Үгүй ээ дуслуудтай нь гурвуулаа. Би дуслуудтай гурвуулаа. Үгүй ээ салхитай дөрвүүлээ. Би салхитай дөрвүүлээ. Үгүй ээ нар, сар, од гариг бүгдэнтэй нь олуулаа.

12 жилийн өмнөхийг санахуй...

12 жилийн өмнөхийг санахуй...