Posts

Showing posts from 2018

... Coming.

Image
Блогтоо бичилгүй их уджээ хэхэ. Хавраас хойш зун, намар тэгээд одоо өвөл гээд бүтэн 3 улирал дамначихжээ хэхэ. Ойрдоо тайван л байна өө, хийдэг зүйлсээ хийгээд л өдөр бүр хичээдгээрээ хичээгээд л. 10н жилийн өмнөхөө бодоход маш их хичээл зүтгэл, чармайлтын дүнд эрс сайжирсан байхаа хэхэ. Амьдралаас гэхүү юугхүү мэдкүүм гэхдээ олон зүйлийг сурч байна. Явуулах ёстойг нь явуулж, өөрөө хүсээгүй зүйлсдээ үгүй гэж зоригтой шийдвэр гаргаж, тэрийгээ хэрэгжүүлэх гэж хичээдэг болсон байна хэхэ. Энэ дуу шиг л юм болоод байна дөөөөөөө...!!!

Тавдугаар сар.

Бичээгүй хичнээн ч удсан юм дээ. Хугацаа их өнгөрчээ... Блогоо их санажээ, олон олон зүйлийг бичмээр санагдавч, амжихгүй гэсэн ганцхан шалтаг тоочих юм. Эхлүүлмээр хүсээд байгаа ч дотроо айдастай, байгаад л байх. Амьдрал үргэлжлээд л, нэгэн хэвийн... Өдөр бүр нэг зүйлсээ давтаад л, уулздаг хүмүүстэйгээ уулзаад л. Нэг бодлын уйтгартай мэт боловч, бусад заримд нь ийм үе ч ийм амьдрал чбайхгүй гэж бодхоор баярламаар. Хайрлуулаад л, хайрлаад л амьдраад л баймаар. Гэвч тийм амар амьдрал гэж хаа байхав дээ. Гэхлээ л бүх зүйл хүний сэтгэлээс шалтгаалдаг гэдгийг алхам тутамдаа амьдралынхаа цаг хором бүрт мэдэрсээр... Заримдаа ямар ч сэтгэл хөдлөл байхгүй юм шиг мөртлөө, заримдаа сэтгэл минь маш хүчтэй догдлох юм. Заримдаа ...

...

Ойрын өдрүүдэд олон зүйлс тохиолдлоо, зарим нь болоод л зарим нь болохгүй аа тэгээд энэ чинь амьдрал шдээ гэж хааяа бодоод л хэхэ. Болж бүтэж байгаад нь баярлаад л болохгүй байгаад нь жаахан гомдоод л. Хүн бүрт л ямар их бага тодорхой хэмжээний асуудлууд байдаг. Тэр асуудлыг ойлгож хүлээж авах нь аваад, авахгүй нь тойроод л гараад явдаг. Бүгдийг бүр бүгдийг нь эерэгээр л харахыг хүсч байна. Хүн бүрийн амьдрал төгс биш, бүгдэд л ямар нэгэн хэмжээгээр асуудал тулгарч, амьдралтай тэмцэлдэх мөчүүд тохиолддог. Гэвч бид заримдаа сөрөг талуудыг нь арай илүү бодож харж, түүн дээрээ л анхаарлаа төвлөрүүлээд байдаг юм шиг. Гэтэл хэний ч амьдрал дээшилж, доошилж хэлбэлзэж уруудаж өгссөөр л байдаг шүү дээ. Яг одоо эргээд нэг хардаа? Чамд тохиолдсон асуудал хөмсгөө зангидаж, сэтгэлээр унах мэт тэр асуудал үнэхээр том асуудал мөн үү? Хэдэн өдөр санаагаа чилээж, хөмсгөө зангидсан асуудлаа амархан, хөнгөхөнөөр шийдэж болох байсныг чи харах болно. Тийм болхоор асуудал үнэхээр байна уу? асуудлыг би ө