Posts

Showing posts from 2013

Lost???

Өөрийгөө танихаа болих гээдийна шүү. Хмм. Xэзээ ийм байлаа. Хэзээнээс ийм болчихов??? Болцон байсан гэсэн. Өөрийгөө толинд харахад би гэсэн бүтэн хүн байгаа ч дотор минь өөр хүн орчихож, намайг бага багаар шимэж, идсээр би гэдэг хүнийг байхгүй болгосон юм шиг. Бүх зүйл биш ч дийлэнх нь. Эргээд харахад миний хийх алхам биш байсан, миний гаргах шийдвэр биш байсан, миний хийх үйлдэл биш байсан, миний хэлэх үг биш байсан.  Одоо харахад би мөн байсан уу? Өнгөрсөнөөс зарим зүйлийг хасах гэж үү? арилгах гэж үү? баллах гэж үү? Болно гэж vv? Нө нө. Их л том эндүүрч. Юу болсон байсан бэ?  "I hear my silence talked of in every lane; The suppression of a cry is itself a cry of pain."

...

Сар жилээр хүсэн хүлээсэн амьдрал Санаандгүй гэнэт ирнээ..........

...

Image
Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол  "Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ.."

Бичих гээд л...

Тэмдэглэл: Нэээээхх гээл бичих гэсэн би... Юм болгон янз бүр, харах өнцөг, мэдрэх мэдрэмж бүр өөр өөр хүн бүрээс өөр өөр ... Би яах гэж энд бичдэгийн гэвэл дурсамж болгох гэж, ирж буй цагт оршин байх хугацаандаа дурсах гэж, би бас ингээд бичдэг байжээ гэх гэж... хэхэ. Магадгүй ...  хэхэ .

Angel let it go...

Image
Олон нийтийн сайтаас залхав хэхэ. Хэрэгтүй хэрэгтүй, баахан мэдээлэл дунд умбаад л, хэрэгтэй хэрэггүй хүний зураг, бичсэн постуудыг уншиж цагаа дэмий үрээд хэрэггүй юм шиг.. Нүүрном, жиргэдэг гээд л баахан л юмруу орох юм. хэхэ.  Блогоо бичнээ Nice song

Зүүд...

Амьдрал дээр болж буй бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг юм шиг байгаа юм. Заримдаа болоод өнгөрсөн өчигдөрийн явдалыг зүүдлэнэ, харин заримдаа бодож байсан зүйлээ зүүдлэнэ, бүр заримдаа шал хэзээ ч төсөөлж байгаагүй зүүдээ зүүдлэнэ. Зүүдэндээ уйлна, инээнэ, цочиж сэрнээ бас. Заримдаа чанга чанга хүний нэрийг дуудна, ярина, загнана хэхэ. Сайхан, онцгой зүүд зүүдлээд тэр зүүдэлсэн зүүд болгон нь биелэж байгаасай... Яагаад гэнэт зүүдний тухай бичив ээ гэсэн чинь. Өглөө дүүгээ унтаж байхад нь харсан чинь мөөмөө идэж байна гэж зүүдлэж байгаа бололтой ам нь бувар бувар гээд л үнэгчилж инээгээд л, хичнээн өхөөрдмөөр гээч... гүнжхэн хэхэ

Aмьдралд...

Заримдаа зарим хүмүүс амьдралд минь маш хурдан орж ирдэг.... гэвч зарим нь хурдан орж ирсэн шигээ маш хурдан буцаад явчих юм.... 

Xөнгөн, хөнгөхөөөн...

Гэхдээ байз! Бодол өөрчлөгдөв. Хөнгөн, хөнгөн, хөнгөхөн.. Ихэнхи зүйлсийг хөнгөхөн байгаасай гэж хүсдэг болоод байна хэхэ. Хөнгөн инээмсэглэл, хөнгөн гуниг, хөнгөн санааширал, хөнгөн өвдөлт, хөнгөн.... кк Xөнгөн, хөнгөхө ө ө н.... Үе үе хөнгөн дурлаж байх. Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлж бодох хэрэггүй! Илүү сонирхолтой, болгомоор байна. 

Цастай өдрийн мэнд!

Image
Тэнгэр дээрээс цас малгайлан хаялаад л.... Сайхан байна л даа... гэхдээ халтиргаа их байнөө.. Цаг агаар нь дулаан байгаа болхоор цас ороод л шууд хайлмагтаад, шавхаа болоод гадуур алхаж явахад их хэцүү байна. Би л гэхэд 2 халитирлаа :(. Эхнийх нь дэнжигнээд л тогтсон чинь дараагийнх нь унацөө :(. Гайгүй байгаасай хөл минь

Амралтын өдрөөр...

Image
Өнгөрсөн амралтын өдрөөр Богд хан ууланд явган аялалд явлаа, хэхэ. Шинэхэн найзууд, шинэхэн агаар, шинэ гээд л цагийг сайхан хөгжилтэй өнгөрөөлөө. Оюун бодлын цэгцлэл гээд залуусын оролцоог дэмждэг, нээлттэй, нөхөрсөг хамт олонтойгоо сайхан салхиллаа. Үүнээс гадна манай ТББ нь 7 хоног тутам та бүгдийн хөгжилд чиглэсэн сонирхолтой лекц ярилцлага амжилтанд хүрсэн хүмүүсийг урьж үнэ төлбөргүй явуулж байна. Хөгжихийг хүссэн хүн бүрт нээлттэй. Та ирвэл хөгжих болно гэдгийг бид батлая. :) Шинэ зүйл мэдэж, олон зүйл ойлгож, сурч, олон найз нөхөдтэй болж өөр шигээ залуусаас харилцан сурч бас үзэл бодлоо хуваалцаж, өөрийн санаа оноог илэрхийлж, дотроо бодож хүсэж явдаг аливаа ажил санаагаа хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Бид дэмжинэ хамтрана. Бид Шинэ үеийн залуус Тухайн өдрийн илтгэгчийн лекцийн сэдвийн дагуу хамтдаа ярилцаж зөв шийдлийг олно, бататгаж илүү ойлгоно. Үзэл бодолоо хуваалцаж залуусын дуу хоолойг сонсож, хүсэл эрмэлзлийнх нь дагуу аливаа зөв зүйлийг дараа гэхгүйгээр шууд ажил хэрэг

Үнийн хөөрөгдөл, замын түгжрээ, эмзэглэл...

Image
Заримдаа миний энэ бяцхан ч юмуу, аль эсүл том ч юмуу гэмээр ертөнц нам гүм дунд оршин байдаг. Энэ нам гүм хэмнэлдээ бүр дасчихсан ч юм шиг, заримдаа бүр 360 градус эргүүлмээр санагдах үе байдаг гээч надад... хэхэ Нээрэн, цагаан сар ч болох гээд л бөөн цэвэрлэгээ, өнгөрсөн жилийнхээ муу муухай бүхнээс сална гээд л цэвэрлэгээ нтр хийгдээд л... Бууз, баншаа чимхээд л, гэснээс миний чимхэсэн буузыг ээж аав хоёр голсон хэвээрээ л байгөө, хэхэ. Ээж бүр чи битгий чимх, зүгээр өр, ойр орчинд тусла гэдийн кк, би ч бас бууз чимхэж сурмаарлээшд кк. Ио, цагаан сар гэснээс замын түгжрэл гэж аймар байнааа, бурхан минь. Бүр нуль хаашаа ч тэр бүх зам түржрээ аймарр :(. Дэлгүүрүүд, ер нь үнийн хөөрөгдөл арай бүррр арай дэндүү юмаа, хөөрхий монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өр шир тавин байж цагаан сар тэмдэглэж байдгыг тэр төр баригчид нь мэдэхгүй л дээ, мэдэе ч гэж боддоггүй болхоор харамсалтай, гаслантай юм дөөө.. чааваас, эмзэглэмээр...Жоохон бухимдалтай юм биччихлээ

Болно...

“Надад итгэдэг хүмүүсийн төлөө би үнэнч байх болно Намайг хайрладаг хүмүүсийн төлөө би ариун байх болно Намайг зовоогчдын төлөө би хүчтэй байх болно Намайг сүрдүүлэгчдийн төлөө зоригтой байх болно Би ганцаардсан бүхэнд найз нь байх болно Би бэлэг гэдгийг мартсан хүнд бэлэг өгөх болно Би сул талаа ч мэддэг учраас даруу байх болно Би зүгээр л инээж, бас хайрлаж, өөдрөг амьдрах болно”

2р сарын тэмдэглэл.

Шинэ он... Сайн байна уу? тэмдэглэл минь... Шинэ он гараад удаагүй ч аль хэдийн 2 сарыг ардаа үдчихэж. Он гарснаас хойш миний бяцхан мөртлөө асар том ертөнцөд минь сонин содон гайхимшигтай зүйлс тохиолдсоор л... Үнэхээр итэгж чадамгүй зүйлс итгэмээргүй... Дараа дараагийан постууддаа бичиж тэмдэглэхийг хүсжийнэ.   ~Ойрын зорилго тавиад холд хүрнэ гэж үгүй. Хэт бага зорилгоор хэмжээгүй ихийг бүтээж эс чадна. Зорьсон зорилгогүй бол тэнгэр бурханаас заяасан тэнгэрлиг авьяастан ч амжилт олохгүй бүдэрнэ, алсад хүрэхгүй зогсоно. ~

Awesome lady kk.. Liked

Image
Name is same... :P

...

"Зуун жилийн ганцаардал" зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Тэр дахин хэзээ ч бичиж чадахгүй болсон хэмээн түүний ах хэлсэн юм.

:)

Итгэмээргүй ч, итгэхээс өөр замгүй...Эцэст нь төгсгөл нь мэдээж сайхнаараа. Инээмсэглэл тодорсон хэвээр...