Posts

Showing posts from February, 2012

Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна!

Аяа , хүн гэдэг дураараа амьдарч Алтан нарны доор хуслээрээ жаргаж Зовлон бухнийг сэтгэлийн тэнхээгээр давж Зориж яваа бухнээ өөрийн болгодог хойно Амьдрал чиний өмнө өвдөг сөгдөлгүй Алдаж явлаа ч гэсэн бууж өгөлгуй Алаг эрээн орчлонгийн хатуу бухэнтэй тэмцсээр Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна… Худал унэн хоёр зэрэгтсэн орших хорвоогийн Харгуй замийн уртыг туулж л явах болно Хайр энэрэл, амьдрах итгэлээр гал хийж Харанхуйг гэрэлтүүлэн жаргал өөд тэмүүлдэг болохоор Амьдрал чамайг би халуун хайраар дутаалгуй Ахархан богино хугацаагаа бусдийн төлөө зориулж Жаргал зовлон хоёроо хуслээрээ эдлэж Жамт энэ хорвоог хөндлөн алхалсаар Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна!!!   "Маш сайхан шүлэг :)"
Хүн бүр чамд ямар нэг юм өгдөг. тул хэнийг ч бүү буруутга. Сайн хүмүүс чамд аз жаргал өгнө, муу хүмүүс чамд туршлага суулгаж өгнө, адгийн хүмүүс чамд сургамж өгнө. Харин гайхалтай хүмүүс чамд дурсамж өгнө..

Гоё...

Хэхэ, гоё юмаа... Блогийн умшигч маань блог чинь тоосонд дарагдсан байна гэж хэлснээс хойш урам ороод бичмээр санагдаад... Үнэндээ болж буй үйл явдал, юу бодож юуг хийж үзмээр байгаагаа нэг нэгээр нь бичмээр санагдавч, айх эмээх, ичих гэж нэг юмнууд хажуугаар дайраад намайг дараад байх юм өө... Ганц л амьдрана..  гэж бодох боловч зүрхэлж хийж чадахгүй байгаад байхым.. Өөртөө итгэх  итгэлгүй байна уу? хэхэ... Өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй байна, шаардлагатай байна.. Шаардаж байна хэхэ :)