Posts

Showing posts from June, 2009

Яг одоо юу мэдэрч байна гээч...

Яг одоо юу мэдэрч байна гээч... Хүн ер нь гэр бүл, найз нөхөд, дотны гэсэн бүх зүйлсээсээ хол байхаараа ихийг ухаарч, ихийг мэдэрдэг юм байна... Би хааяа боддын хэрвээ би өвдөөгүй байсан бол? хэрвээ эрүүл байсан бол? хэрвээ би гэр бүлтэйгээ хамт байсан бол?... магадгүй яг одоо мэдэрч байгаа зүйлээ хэзээ ч мэдэрч бас ойлгож, ухаарч чадахгүй байсан байх... Аав ээжийн эрх охин нь байхдаа гэр бүлээ ах эгчийгээ хайрладаг гэж боддог байж...Харийн нутаг хүнд олон бодол ургуулдаг олон зүйлсийн тухай ухааруулдаг юм байна. Миний монгол шиг сайхан эх орон надад ахиад заяахгүй, миний монгол шиг ард түмэнтэй ахиад учрахгүй... Тэрүүхэн тэндээ л амьдралыг мэддэг гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж...Амьдрал гэх зах хязгааргүй далайн аялалын хөлөг онгоцонд цаг хугацааны эрхээр өөрийн ч мэдэлгүй суучихсан юм шиг санагдах юм. Өнгөрсөн цаг хугацааны жигүүр эргэж олдохгүй, нөхөгдөж ирэхгүй ч ирээдүйд яах тухай одоо бодож сууна... Ганцхан зүйлийг маш ихээр мэдэрч сууна яг одоо. Юуг вэ? гэвэл... дэргэд нь ба