Posts

Hi again.. kkk

Амьдрал сайхан... Өглөөний нарыг харж, салхийг мэдэрч, гэрлэн дохион дээр зогсохдоо урдаас зөрж буй хүмүүсийн харцыг хааяа ажиглах бас гоё!!! Эндээ бичилгүй удсан чинь бүр бүгдийг бүгдийг бичмээр санагдав гэнэт хэхэ. Сэтгэл дотор маш их уудлаж гаргахаар зүйл байгаа болхоор тэр л байх. Маш олон зүйлс амьдралд минь шинээр орж ирсэн. Юмны бага нь амттай гээд л бага багар амьдралын сайхан чихэрлэг амтыг амталж л явна, гэхдээ бас хааяа чимх давслаг амт амтлах ч зүгээр юм шиг л байна кк, Нэг талаараа зоригтой болж байгаа ч юм шиг мөртлөө нөгөө талаараа бас аймхай болж эхлээд байх шиг. Өөрөө өөрийнхөө зүгээс өөртөө сайн анхаарч чадаагүйдээ харамсах сэтгэл төрдөг болсон... Тэр үед тийм үйлдэл хийхгүй яаав! гээд л хэхэ. Магадгүй тэр үйлдлийг хийгээгүй байсан бол би энд ингээд бичээд сууж байхгүй байсан ч юм билүү гэх зарим бодлоор өөрийгөө тайвшруулах юөөөөм. Удахгүй уулзая. Түр баяртай :)

... Coming.

Image
Блогтоо бичилгүй их уджээ хэхэ. Хавраас хойш зун, намар тэгээд одоо өвөл гээд бүтэн 3 улирал дамначихжээ хэхэ. Ойрдоо тайван л байна өө, хийдэг зүйлсээ хийгээд л өдөр бүр хичээдгээрээ хичээгээд л. 10н жилийн өмнөхөө бодоход маш их хичээл зүтгэл, чармайлтын дүнд эрс сайжирсан байхаа хэхэ. Амьдралаас гэхүү юугхүү мэдкүүм гэхдээ олон зүйлийг сурч байна. Явуулах ёстойг нь явуулж, өөрөө хүсээгүй зүйлсдээ үгүй гэж зоригтой шийдвэр гаргаж, тэрийгээ хэрэгжүүлэх гэж хичээдэг болсон байна хэхэ. Энэ дуу шиг л юм болоод байна дөөөөөөө...!!!

Тавдугаар сар.

Бичээгүй хичнээн ч удсан юм дээ. Хугацаа их өнгөрчээ... Блогоо их санажээ, олон олон зүйлийг бичмээр санагдавч, амжихгүй гэсэн ганцхан шалтаг тоочих юм. Эхлүүлмээр хүсээд байгаа ч дотроо айдастай, байгаад л байх. Амьдрал үргэлжлээд л, нэгэн хэвийн... Өдөр бүр нэг зүйлсээ давтаад л, уулздаг хүмүүстэйгээ уулзаад л. Нэг бодлын уйтгартай мэт боловч, бусад заримд нь ийм үе ч ийм амьдрал чбайхгүй гэж бодхоор баярламаар. Хайрлуулаад л, хайрлаад л амьдраад л баймаар. Гэвч тийм амар амьдрал гэж хаа байхав дээ. Гэхлээ л бүх зүйл хүний сэтгэлээс шалтгаалдаг гэдгийг алхам тутамдаа амьдралынхаа цаг хором бүрт мэдэрсээр... Заримдаа ямар ч сэтгэл хөдлөл байхгүй юм шиг мөртлөө, заримдаа сэтгэл минь маш хүчтэй догдлох юм. Заримдаа ...

...

Ойрын өдрүүдэд олон зүйлс тохиолдлоо, зарим нь болоод л зарим нь болохгүй аа тэгээд энэ чинь амьдрал шдээ гэж хааяа бодоод л хэхэ. Болж бүтэж байгаад нь баярлаад л болохгүй байгаад нь жаахан гомдоод л. Хүн бүрт л ямар их бага тодорхой хэмжээний асуудлууд байдаг. Тэр асуудлыг ойлгож хүлээж авах нь аваад, авахгүй нь тойроод л гараад явдаг. Бүгдийг бүр бүгдийг нь эерэгээр л харахыг хүсч байна. Хүн бүрийн амьдрал төгс биш, бүгдэд л ямар нэгэн хэмжээгээр асуудал тулгарч, амьдралтай тэмцэлдэх мөчүүд тохиолддог. Гэвч бид заримдаа сөрөг талуудыг нь арай илүү бодож харж, түүн дээрээ л анхаарлаа төвлөрүүлээд байдаг юм шиг. Гэтэл хэний ч амьдрал дээшилж, доошилж хэлбэлзэж уруудаж өгссөөр л байдаг шүү дээ. Яг одоо эргээд нэг хардаа? Чамд тохиолдсон асуудал хөмсгөө зангидаж, сэтгэлээр унах мэт тэр асуудал үнэхээр том асуудал мөн үү? Хэдэн өдөр санаагаа чилээж, хөмсгөө зангидсан асуудлаа амархан, хөнгөхөнөөр шийдэж болох байсныг чи харах болно. Тийм болхоор асуудал үнэхээр байна уу? асуудлыг би ө

Бодрол ...

Сайн уу хонгорхон хайрт блог минээ хэхэ бичилгүй уджээ. Юм гэдэг их олон талтай байдаг юм байна өө. Хүний амьдралд ч мөн адил маш олон зам таардаг л юм.

Юмс...

Юм, юмс...  Юм юмруу үсчихээ боличжээ хэхэ, саваагүй бас сахилгагүй зан хөдлөх нь багасаж хэхэ гэхдээ бас яаж зүгээр байхав хааяа саваагүй сахилгүйтнэ ээ кк. Блогоо бүр хаячихгүй л байгаам хааяа нэг шагайгаад л, завсарлаад байсан одоо нэг сэргээх гэж үздэг юм уу. Би өөрөө байгаа л юм чинь ганц нэг бичлэг со са байсан нь хэрэгтэй юм бол уу.  Наранд дуртай ч нар хэтэрхий шарахаар үүл бас бороог үгүйлээд тэгээд үүл нь гараад бороо нь орохоор нарыг хүсэмжилдэг нь хэвээрээ л байна би жаахан нас нэмсэн л болохоос насандаа харагддаггүй нь ингээд сахилгагүй сэтгэлгээтэй юм болхоор царай нь хөгширдөггүй байх аа хэхэ. Хэзээ нэг буйр сууж нас намбандаа харагдаж үе тэнгийнхэн шигээ болно доо яалтайв... Би, би, өөрийнхөөрөө шийддэг дураараа зан минь нэг л мэдэхэд хоёр бодож нэг шийддэг болж. Хүмүүс ч зам замаараа, мөр мөрөөрөө л явж байна би ч мөн адил. Хааяа нэг дуртай дуучин хамтлагийн тоглолт үзчихдэг, найз охидуудтайгаа уулзаад шөнөжин чалчиж, анхны үнсэлт анхны хайрын тухай хөгжилдөн

Helloooo, summer!

Удаан хугацаанд бичсэнгүй ээ, сайн уу хоёрдахь амьдрал минь ээ хэхэ