Posts

Showing posts from February, 2009

Айий хөөрхий...

Image
Xэхэ, ер нь бодоол байсан чинь би гэдэг хүн чинь блог бичдэг, бичдэггүй 2-н дунд яваад байсан байхым!!! Үгүй эээ, ер нь шийдсэн, томоос том цэг тавиад, эргэж харалгүйгээp "ЗӨВХӨН УРАГШ" гэдэг хатуугаас хатуу дүрэмтэй болхоор шийдэвшд... дэлхий.нэт, блогмн.нэт-т блог хөтөлж байсан бага сага туршлага хуримтлуулаад авсаан хэхэ Нээрэн би гэдэг хүн аягүү залхуу болчжээ гэж хөөрхий :( юмыг байнга л хойш нь тавидаг зантай болчихож, за маргааш, за маргааш, за одоохон... байжий одоохон... хммм Уг нь цаа чинь ийм хүн байгаагүй байхгүй юу... Зиаа, зиаа... Ухарч болохгүй, Урагшаа...Everythings gonna be allright... Fighting... - энэ нээх өөлкөөн... гсн чинь уг нь хөдөлдөг байхгүй юу, тэгсэн чинь хөдөлдөггүй ээ... Ямартай ч хичээл маань орчихсон яваал байгаа, гэснээс манай ангид 1 монгол эгч ирсэн аягүү гоёоо хэхэ, ханитай болсон чинь амар байнаа гэснээс нээрээ багш маань солигдоод ээмр чанга багштай болцон... за за одоо тэгээл гүрийгээл гүйгээд байж дээ... Ядаж байхад энэ кореа хэл чинь ү

...

Hope Smile Love Believe Dream... Don't give up

Alvin and the Chipmunks

Image
истой гоё kино болсон байлээ

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга:

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга: Таалагдаад: Та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг. Тэгвэл зорилгоо биелэшгүй мөрөөдөл болгохыг хүсэхгүй байвал та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Танд хэрэг болно гэдэгт итгэж болно. Энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа та зорилготой явж байсан уу, эсвэл зөвхөн мөрөөдөж явсан уу гэдгээ мэдэх болно. 1. Зорилго тодорхойлох явцад хийх ёстой хамгийн анхны бөгөөд хамгийн чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бод

Хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ? Анхны сэтгэгдэл гэдэг хүнд маш чухал байдаг. Яагаад гэвэл хүнд төрсөн анхны сэтгэгдэл маш удаан хадгалагддаг. Хэрвээ та анх хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол цаашид та тухайн сэтгэгдэлийг нь арилгахад их хэцүү байх болно. Танд хүмүүст төрүүлэх анхны сэтгэгдэлээ сайхан байлгахад тань туслах үүднээс дараах зүйлсийг бичлээ. Хүмүүс бид их олон дүр төрхийг үзүүлдэг. Ээж аав нартаа нэг дүр, найз нөхөддөө нэг дүрээр, ажлын газартаа нэг дүрээр гэх мэт олон янзын дүр гаргаж явдаг шүү дээ. Та нэг хүнтэй уулзчихаад дараа нь уулзах үед өмнөх гаргаж байсан үйл хөдлөл, зан аашийг нь санадаг биз дээ. Тиймээс танд өгөх эхний зөвлөгөө гэвэл 1. Та хэнтэй ч уулзсан бай уулзахдаа дандаа сайн найзтайгаа уулзаж буй мэт байх хэрэгтэй. Бид сайн найзтайгаа уулзахдаа нэг зан, танихгүй хүнтэй уулзахдаа нэг зан, бага зэрэг таних хүнтэйгээ уулзахдаа нэг зан аашийг гаргадаг. Мэдээж бид сайн найзтайгаа уулзах үедээ баяртай байдаг ба тухайн хүнтэй байхдаа маш тааламжтай

Аз жаргалд хүрэх нууцууд.

Бидний амьдрал нэг эхлэлтэй салаа замтай адил. Та өөрийн сонгосон замаар аз жаргалтай алхалж чадаж байна уу? Магадгүй доорх хэдэн алтан дүрэм жаргалтай нэгний аз жаргалыг дүүргэж, гуниж шаналсан нэгэнд сэтгэлийн дэм болно гэдэгт итгэлтэй байна. 1. Эерэг хандлагын хүч Өдөр тутам, цаг минут тутам бид олон төрлийн сонголтыг хийж байдаг. Та сэтгэл тавгүйтэх эсвэл өөдрөг байх эсэхээ өөрөө л сонгож байдаг. Аливаа хүнд хэцүү нөхцөлд орохдоо та дараах асуултыг өөртөө тавьж байгаарай. а. Энэ нөхцөл байдалд гайхамшигтай юм юу байна вэ? Ямар ч нөхцөлд өчүүхэн ч гэсэн сайн эерэг зүйл зайлшгүй байдаг. Гол нь та түүнийг харж чадах зуршилтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та “ Үүнд сайн юм юу байж болох байсан вэ? Та эрсэн сайн зүйлээ заавал олох болно. Мөн гайхаж ч болох юм. б. Нөхцөл байдлыг өөртөө хэрэгтэйгээр өөрчилж, энэ үйл явдалд сэтгэл хангалуун байхаар би юу хийж чадах вэ? Ингэж асууж эхлэхэд таны оюун ухаан асуудлын болохгүй бүтэхгүй талыг бус харин хэрхэн хүнд нөхцөлөөс гарч болох бүх хув

Life

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл Амьдрал бол хайр, түүнийг хайрла Амьдрал бол зовлон, түүнийг даван туул Амьдрал бол оньсого, түүнийг таа Амьдрал бол гэрэл, түүнийг мэдэр Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ

Хүний биологийн цаг

Хүний биологийн цаг.блогоо ухаж байгаад нэг ийм бичлэг оллоо. Хүний бие махбодь хоногийн цаг тутамд өөрчлөгдөж байдаг тухай шинэ таамаг сүүлийн үед хэвлэлд цөөнгүй гарах боллоо. 01 цаг. Хүмүүсийн олон-хи нь бараг гурван цаг орчим нойрсоод, бөх нойрсох уе нь өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно. 02 цаг. Элэг,. зүрхнээс бусад эрхтэн бараг ажиллахгүйг Элэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй боди-сыг боловсруулж, биеэс бүх хорыг зайлуулах үйл ажил-лагаагаа үргэлжлүүлж байна. Хэрэв энэ үед унтаагүй бай-вал кофе, цай, ялангуяа спиртийн зүйл ууж болохгүй. Харин нэг аяга ус юм уу, сүү уух хэрэгтэй. 03 цаг. Бөх нойрсоно. Цусны даралт хамгийн доод хэмжээнд буурч судасны лугшилт, амьсгал удааширна. 04 цаг. Даралт буурсан хэвээр байна. Тархи маш бага хэмжээний цусаар тэжээгдэнэ. Иймээс яг ийм цагт буюу үүрээр хүмүүс нас барах нь их байДаг. Харин сонсгол улам сонор болж өчүухэн анир чимээг андахгүй сэрнэ. 05 цаг. Бөөр ажиллахгүй. Нойр хөнгөн болно. Зүүдэлнэ. Бөх унтаж байгаа үед зүүдэл