Posts

Showing posts from March, 2013

Амралтын өдрөөр...

Image
Өнгөрсөн амралтын өдрөөр Богд хан ууланд явган аялалд явлаа, хэхэ. Шинэхэн найзууд, шинэхэн агаар, шинэ гээд л цагийг сайхан хөгжилтэй өнгөрөөлөө. Оюун бодлын цэгцлэл гээд залуусын оролцоог дэмждэг, нээлттэй, нөхөрсөг хамт олонтойгоо сайхан салхиллаа. Үүнээс гадна манай ТББ нь 7 хоног тутам та бүгдийн хөгжилд чиглэсэн сонирхолтой лекц ярилцлага амжилтанд хүрсэн хүмүүсийг урьж үнэ төлбөргүй явуулж байна. Хөгжихийг хүссэн хүн бүрт нээлттэй. Та ирвэл хөгжих болно гэдгийг бид батлая. :) Шинэ зүйл мэдэж, олон зүйл ойлгож, сурч, олон найз нөхөдтэй болж өөр шигээ залуусаас харилцан сурч бас үзэл бодлоо хуваалцаж, өөрийн санаа оноог илэрхийлж, дотроо бодож хүсэж явдаг аливаа ажил санаагаа хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Бид дэмжинэ хамтрана. Бид Шинэ үеийн залуус Тухайн өдрийн илтгэгчийн лекцийн сэдвийн дагуу хамтдаа ярилцаж зөв шийдлийг олно, бататгаж илүү ойлгоно. Үзэл бодолоо хуваалцаж залуусын дуу хоолойг сонсож, хүсэл эрмэлзлийнх нь дагуу аливаа зөв зүйлийг дараа гэхгүйгээр шууд ажил хэрэг