Үнийн хөөрөгдөл, замын түгжрээ, эмзэглэл...
Заримдаа миний энэ бяцхан ч юмуу, аль эсүл том ч юмуу гэмээр ертөнц нам гүм дунд оршин байдаг. Энэ нам гүм хэмнэлдээ бүр дасчихсан ч юм шиг, заримдаа бүр 360 градус эргүүлмээр санагдах үе байдаг гээч надад... хэхэ Нээрэн, цагаан сар ч болох гээд л бөөн цэвэрлэгээ, өнгөрсөн жилийнхээ муу муухай бүхнээс сална гээд л цэвэрлэгээ нтр хийгдээд л... Бууз, баншаа чимхээд л, гэснээс миний чимхэсэн буузыг ээж аав хоёр голсон хэвээрээ л байгөө, хэхэ. Ээж бүр чи битгий чимх, зүгээр өр, ойр орчинд тусла гэдийн кк, би ч бас бууз чимхэж сурмаарлээшд кк. Ио, цагаан сар гэснээс замын түгжрэл гэж аймар байнааа, бурхан минь. Бүр нуль хаашаа ч тэр бүх зам түржрээ аймарр :(. Дэлгүүрүүд, ер нь үнийн хөөрөгдөл арай бүррр арай дэндүү юмаа, хөөрхий монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өр шир тавин байж цагаан сар тэмдэглэж байдгыг тэр төр баригчид нь мэдэхгүй л дээ, мэдэе ч гэж боддоггүй болхоор харамсалтай, гаслантай юм дөөө.. чааваас, эмзэглэмээр...Жоохон бухимдалтай юм биччихлээ...