Нэг ийм яриа...

Жирийн нэгэн бүсгүй байжээ... Тэр бүсгүй угийн хөмсөггүй юмсанж. Тэгээд нөхөрт гараад нэгэн эртэй ханилан сууж сайхан амьдарч байтал хорвоогын хар шуурга гээч тэр 2-г дайрч л дээ.
Яаж дайрсан бэ?гэхээр. Тэр хоёрт эд хөрөнгө, эрх мэдэл гээд амьдралд хэрэг болохуйц зүйл байсан боловч шунаг шунахай хүмүүс тэр хоёроос буруу аргаар хулгайлаад авчихсан. Тэгээд тэр хоёр нүүрс зөөж амьдардаг болжээ.
Нэгэн өдөр нөхөр н нүүрсээ дээрээс нь татаад, эхнэр нь доороос нь түрээд явж байтал нүүрсний хог эхнэрийнх нь нүүрээр дүүрэн наалдчихаж. Бүсгүй ихэд сандран, балмагдаж одоо намайг мэдчихвэл яана... гэсэн айдаст автан бантан сандарч байтал. Нөхөр нь ирээд өөрийнхөө алчуураар яг хөмсөгийнх нь хэсгийг үлдээгээд нүүрийг нь арчиж өгөөд юу ч хэлэлгүй инээмсэглэсэн гэнэ.
Тэгээд бүсгүй дотроо бодох нь: Би чинь ийм сайхан ухаантай хүнтэй учирсан байсан юм байж гэж дотроо ихэд баярласан гэдэг.../Өнгөрсөн бүтэнсайнд нэгэн хүний ярисан ярианаас аваад бичсэн юм./
Жаахан дутуу дулимаг байж магад хэхэ

Comments

Bibby said…
Наадах чинь харин хөөрхөн юм байна шүү.
Ankhuushka said…
Mercy'giinxee blogoor orj ireegvv ix udlaa shvv, istoi xuurxun yria been =p

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.