Яг одоо юу мэдэрч байна гээч...

Яг одоо юу мэдэрч байна гээч...
Хүн ер нь гэр бүл, найз нөхөд, дотны гэсэн бүх зүйлсээсээ хол байхаараа ихийг ухаарч, ихийг мэдэрдэг юм байна... Би хааяа боддын хэрвээ би өвдөөгүй байсан бол? хэрвээ эрүүл байсан бол? хэрвээ би гэр бүлтэйгээ хамт байсан бол?... магадгүй яг одоо мэдэрч байгаа зүйлээ хэзээ ч мэдэрч бас ойлгож, ухаарч чадахгүй байсан байх...

Аав ээжийн эрх охин нь байхдаа гэр бүлээ ах эгчийгээ хайрладаг гэж боддог байж...Харийн нутаг хүнд олон бодол ургуулдаг олон зүйлсийн тухай ухааруулдаг юм байна. Миний монгол шиг сайхан эх орон надад ахиад заяахгүй, миний монгол шиг ард түмэнтэй ахиад учрахгүй...
Тэрүүхэн тэндээ л амьдралыг мэддэг гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж...Амьдрал гэх зах хязгааргүй далайн аялалын хөлөг онгоцонд цаг хугацааны эрхээр өөрийн ч мэдэлгүй суучихсан юм шиг санагдах юм.
Өнгөрсөн цаг хугацааны жигүүр эргэж олдохгүй, нөхөгдөж ирэхгүй ч ирээдүйд яах тухай одоо бодож сууна... Ганцхан зүйлийг маш ихээр мэдэрч сууна яг одоо. Юуг вэ? гэвэл... дэргэд нь байхдаа хүмүүс анзаардаггүй олон нандин сайхан зүйлс хүний амьдралд байдаг юм байна...
Өглөө нүдээ нээх бүрийдээ гэр бүлийнхнийгээ харах, тэдэнтэйгээ хоолны ширээ тойрон сууж хооллох, намайг унтаж байхад зөөлөн үнэрлэх аав ээж минь...
Эгч ах нартайгаа цуг инээлдэн суух тэр л жаргалтай агшинуудыг...
Ямар нэгэн буруу зүйл хийчихээд аав ээждээ загнуулах, нэг нь жаахан загнахаар нөгөөх нь өмөөрөөд л хэхэ... санаж байна шүү...
Харийн нутагт суухдаа энэ бүхнийг бодон тунгааж, эгчийнхээ санааг зовоочихвий гэж эмээсэндээ харцнаас нь нууж нулимс унаган байдаг юм байна.

Бодолд минь туяа цацруулсан, амьдралд минь итгэл найдварыг бий болгосон тэр хүмүүсийг, эргээд ирэхгүй өдрүүдийн тухай санан дурсаж, ирэх өдрүүддээ улам их эерэг бодол,энергээр дүүрэн, эрч хүчтэй болдог юм байна... Энэ бол надад мэдрэгдсэн, мэдрэгдэж буй сэтгэл..

Мөрөөдөл, санаашрал хиргүй гэгээн-амьдралын баярыг хүсэмжилсэн
Идэр хүмүүний тийм л хязгааргүй, гэрэлд тэмүүлсэн бяцхан зүрхний минь углуургаас гарах бодол...

Comments

sarnai said…
sain uuu tiiin shuu bi ch bas yag ingeed l urid ni anzaarch baigaagui hairlaj baigaagui buhnee end ireed l bas uhaarsan

ger buliinhenteigee baisan horom buhen mini az jargal yum bilee tedniigee hairlahgui bhiin argagui
Mercy said…
Сайн уу? Сарнай ^^
Хүмүүс хол байх тусмаа бие биенээ улам илүү хайрлаж, санан дурсдаг. Ойр дэргэд нь байхдаа ер анзаардаггүй байсан бүгдийгээ хол байхаараа л ойлгож ухаардаг юм шигээ.
AD said…
Цасан хүн хөөрхөн юмаа :) Дүүтэй болсон гэж сонссон :D За тэгээд эрүүл энх сайн сайхныг хүсье ;)

Popular posts from this blog

Ялгуун

Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд...Жаахан хэсгээс нь.