Амьдрахуйн ухаан сургаалиас.1-3
1. Бага унтаж бай. Ингэх нь таны амьдралыг илүү өргөн хүрээтэй, үйлсийг тань үр өгөөжтэй болгоно. 2. Ихэнх хүмүүс 6 цагийн нойр авах нь биеийн эрүүл мэндэд хүрэлцэхүйц бөлгөө. Хорин нэгэн хоногийн туршид хэвийнхээсээ нэг цагийн өмнө босож дадал зуршил болгох нь зүй. Олон цагаар унтаж хэвтэх биш харин багахан цагийн туршид илүү бат бөх нойрсох нь чухал хэмээхийг сана! Таны ажил амьдралд үнэнхүү туйлаас чухал хэрэгтэй байж болох бүтэн 30 цаг хар аяндаа буй боллоо хэмээн төсөөлөөд үздээ. 3. Өглөө бүр ихээхэн цагийг дотоод сэтгэхүйгээ ариусгаж гэгээрүүлхэд зориулаад үзэхтүн. Гэрэлт хорвоогийн нэгээхэн өдрийг төсөөлөн зурж тогтоогоод, гэрэл гэгээ мэт үнэнхүү дээдийг гэгээн ном судраас уншин урьдах өдрийн тань үйлс зорилгын зам харгуйг засан залруулж байгаагаар төсөөлж сурахтун. Гүн аугаа их ном уншин гүйцэт төгс айлдвартай билэгийг санахтун. Энэ бүхнийг нам гүмхэн орчинд үйлдэж бүтээгээд тоост хорвоогийн тогтворгүй нэгээхэн өдөр таныг угтаж буйг санаж өөрийн оюун сэтгэхүйгээ хурцлаж эрч хүч...