Амьдрахуйн ухаан сургаалиас.1-3

1. Бага унтаж бай. Ингэх нь таны амьдралыг илүү өргөн хүрээтэй, үйлсийг тань үр өгөөжтэй болгоно.

2. Ихэнх хүмүүс 6 цагийн нойр авах нь биеийн эрүүл мэндэд хүрэлцэхүйц бөлгөө. Хорин нэгэн хоногийн туршид хэвийнхээсээ нэг цагийн өмнө босож дадал зуршил болгох нь зүй. Олон цагаар унтаж хэвтэх биш харин багахан цагийн туршид илүү бат бөх нойрсох нь чухал хэмээхийг сана! Таны ажил амьдралд үнэнхүү туйлаас чухал хэрэгтэй байж болох бүтэн 30 цаг хар аяндаа буй боллоо хэмээн төсөөлөөд үздээ.

3. Өглөө бүр ихээхэн цагийг дотоод сэтгэхүйгээ ариусгаж гэгээрүүлхэд зориулаад үзэхтүн. Гэрэлт хорвоогийн нэгээхэн өдрийг төсөөлөн зурж тогтоогоод, гэрэл гэгээ мэт үнэнхүү дээдийг гэгээн ном судраас уншин урьдах өдрийн тань үйлс зорилгын зам харгуйг засан залруулж байгаагаар төсөөлж сурахтун. Гүн аугаа их ном уншин гүйцэт төгс айлдвартай билэгийг санахтун. Энэ бүхнийг нам гүмхэн орчинд үйлдэж бүтээгээд тоост хорвоогийн тогтворгүй нэгээхэн өдөр таныг угтаж буйг санаж өөрийн оюун сэтгэхүйгээ хурцлаж эрч хүчээр сэлбэж буйгаа мэдрэхтүн. Долоо хоногтоо ганц удаа ч болов наран мандахыг харж үгүй бол хотоос зайдуухан цэвэр агаарт гарч байгалийн сайханыг бахдахтун. Ирж буй өдрийг гэрэл гэгээтэй байдал, сайн сайханаар угтана гэдэг дотоод сэтгэхүйгээ цоо шинээр сэлбэн шинэчлэхэд тань хамгаас дээдийн арга зам гэдэгт итгэхтүн. Үнэнхүү чухал үйл хэргээс хөндийрч үргүй жаалхан хэрэгт оролцохоос аль болох татгалзахтун. Би бээр үнэт үйл хийгээд, үлэмж дээд эрч хүчээ үр бүтээлтэй зарцуулж чадаж байна уу хэмээн өөрөө өөрөөсөө байнга асуухтун. Цаг хугацааг удирдаж сурахыг хичээх, хичээсэн нь цаглашгүй аугаа их амьдралыг удирдаж, суралгыг хичээсэн үг бөлгөө. Учир иймд өөрийн цаг хугацаан дор санаа зовохтун.


Мэддэг хэрнээ бас анзаардаггүй, эсвэл бүүр тоодоггүй гэмээр ч юмуу? Амьдрахуйн ухаан сургаалиас хүргэж байнаа.
Би л хувьдаа үүнийг уншаад мэддэг хэрнээ, тоодоггүй, мартсан байсан зүйлсээ эдгээр сургаалиудаас эргэн олж аван өдөр бүр санан, бодон байхыг хичээж иржүйгаа :)

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.