Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна!

Аяа , хүн гэдэг дураараа амьдарч
Алтан нарны доор хуслээрээ жаргаж
Зовлон бухнийг сэтгэлийн тэнхээгээр давж
Зориж яваа бухнээ өөрийн болгодог хойно
Амьдрал чиний өмнө өвдөг сөгдөлгүй
Алдаж явлаа ч гэсэн бууж өгөлгуй
Алаг эрээн орчлонгийн хатуу бухэнтэй тэмцсээр
Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна…
Худал унэн хоёр зэрэгтсэн орших хорвоогийн
Харгуй замийн уртыг туулж л явах болно
Хайр энэрэл, амьдрах итгэлээр гал хийж
Харанхуйг гэрэлтүүлэн жаргал өөд тэмүүлдэг болохоор
Амьдрал чамайг би халуун хайраар дутаалгуй
Ахархан богино хугацаагаа бусдийн төлөө зориулж
Жаргал зовлон хоёроо хуслээрээ эдлэж
Жамт энэ хорвоог хөндлөн алхалсаар
Амьдрал минь чамайг би омог бардам туулмаар байна!!! 


"Маш сайхан шүлэг :)"

Comments

Z.Gankhuyag said…
Goy shuleg bn aa... Amidral min chamg bi omog bardam tuulmaar bn...

Popular posts from this blog

Ялгуун

Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд...Жаахан хэсгээс нь.