Алхам алхамаар...

Би ер нь бүгдийг мэдрэх дуртай энэ нь заримдаа надад жаахан төвөгтэй санагддаг. Гэхдээ л надад мэдрээгүй зүйл, амтлаагүй амт бусдыг бодоход их ч юм шиг санагддаг жаахан шуналтай байна уу? хэхэ.
Нөгөө талаар бас бусдын хүсээд ч уйлаад ч гуйгаад ч олддоггүйг би амсаж, мэдэрсэн. Тал талаас нь бодож үзэх нь зөв болов уу гэж боддын ;)
Юм бүхэн хоёр талтай гэдэг энэ үгс маш олон бас өргөн агуулгатай.
Сэтгэлээ яг дэлгээд тэгээд ингээд гээд биччихмээр байгаа ч бас л сайн доторхоо уудлаж цаасан дээр буулгаж чадахгүй юм. Цаасан дээр буулгана гэдэг чинь бас л тийм ч амар биш.
Хүмүүсээс их олон өнгийг ажиж, харж байна. Зүгээр л ажиглах нь сонирхолтой бас хөгжилтэй санагдахынмаа... тэгээд олж хармаар байгаа өнгөө олоод харчихад л болоошд гэж боддог болоод байгаа. Нээх тайван ч юм шиг...

***Өнгөрсөн бүхэн түүх болж үлддэг шиг энэ намраар сэтгэлээ хайрцаглаж, хайрыг хүлж, хажуугаар нисэлдэх навчисыг өмчилж, хаа холын дурсамжруугаа нисэн очиж, тэндээ хавар болтол хоргодмоор байгаа ч зүрхэнд минь он удаан жил заларсан жаазнуудыг хага цохин, хором мөчийг, төөрч эргэм олон үйл явдлуудыг, зөрж өнгөрөх хүмүүсийг, төсөөллүүдийг үнэнтэй нь угтахаар эхэллээ. Баяртай, жаазтай намрууд минь! /Жаазтай намрын хэсгээс.../








Нэг л өнгөөрөө байдаг байсан нар маш олон заримдаа хав хар өнгөтэй ч болох шиг..





Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.