Үр Жимс минь дээ, Чи Хаана байна вэ???

Үр Жимс минь дээ, Чи Хаана байна вэ???
Хаанахан чи бид зөрөлдөөд байна вэ???
Ойрд сэтгэл санаа ч тэр бие ч тэр авах юм алгаа. За даа энэ байдал бүтэн 5 хоног үргэлжилж байна... Нээрээ ч хэлэх ч үг олдохгүй юмаа....
Жилийн өмнө л энэ дахих боломж бий юу гэж бид 2 нилээн сайн л асууж лавласан, гэтэл үгүй, үгүй гээд л байсан. Одоо гэтэл ахиад л дахичихлаа...
Мод оо тариад л , тариад л. үр жимс ургахыг нь хүлээгээд л байдаг. Гэтэл тарьсан мод нь түр зуурын, Ганцхан жилийн насыг дааж чадахгүй байсан юм гэж үү???...
Хмм....
Эх орон, Эрх чөлөө, Ээж аавыгаа, Энэ өдөр санахын ихээр санаж, үгүйлэхийн ихээр үгүйлэв!!! Бурхан минь та надад хайртай шдээ... Гэтэл яагаад намайг ийм удаан хугацаагаар сорино вэ???

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд...Жаахан хэсгээс нь.