Өглөөний санамж

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай

Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай

Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг ивээх болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай

Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.

Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай

Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай

Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно.


Энэ санамжийг бараг л 10гаруй шахуу жил өглөө болгон сонсож билээ.
Хичээлд явахаас өмнө 07:30 билүү? 07:35-с "Шугамын радио"гоор явдаг байсан.

Яг цайгаа ууж дуусаад л гарах болгонд дандаа энийг сонсдог байсын. Гэнэт сая санаад юүтүб-эдрээр хайсан чинь ердөө байдаггүйм байнөө. Уг нь байжийвал бас л гоё юмааа... Өдөр болгоны өглөө сонсож чадкуу ч гэсэн хэд хоноод ч юмуу? нэг сонсжийвал тэ :p

Comments

HaNa said…
Энэ санамж үнэхээр гоё. Би өглөө болгон хичээлдээ явах гээд хувцсаа өмсөж байхдаа сонсдог байж билээ... Үүнийг сонсохоор нэг л гоё эрч хүч ордымаа... Шүлгийг нь нэг бичиж авна даа гэж бодоод байсан чинь энд байдаг байна шд кк дэнкс
Mercy said…
Kk, harin tmee HaNa.
Bi ch bas chamtai yag adil bsn ^^.

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.