Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд...Жаахан хэсгээс нь.


Ниссээр л...

3үүдлэж байгаагүй зүйлүүд биелчихдэг амьдрал гэдэг сонин шүү.
Анх энд ирэхдээ тэдний минь болон өөрийн минь итгэл, зорилго, хүслээ өвөртөлж ирж байсан үе саяхан мэт санагдавч түүнээс хойш даруй 3н жил өнгөрчээ.
Цаг хугацаа хурдан юм даа.
Өнгөрсөн 3н жилийг товчхон дүгнэхэд унаж босох үеүүд зөндөө л байсансан.
Oдоо эргээд дурсахад яг л зүүд шиг санагдах юм.
Тэхдээ тэр зүүд маань дэндүү сонирхолтой, адал явдалаар дүүрэн мэт...




Ёстой нөгөө үлгэрт л гардаг байх гэдэгтэй яг адил. хэхэ
Заримдаа хүмүүс намайг хараад гайхаад л, нүдэндээ ч итгэхгүй, хэсэг дуугарч чадахгүй байснаа гүйэээ бас ийм юм байдаг аааа гэж гайхширсан байртай надтай ярилцадгышд хэхэ...
Цаг хугацаа бүгдийг эдгээдэг гэж үнэхээр үнэн үг.


Энэ бол миний нэг өдөрт уудаг эмнүүд байгаам.

1.өглөөний эм. Өглөөний хоолны 30мин дараа уудаг

3н жижкэн цагаан нь преднизолоне гэдэг эм. Яг одоогоор 2,5p ууж байгаа.
Цусны шинжилгээ өгөөд өвчний маань идэвхи хэр байна түүнээс шалтгаалаад, хариундаа тааруулж уудаг.
1том цагаан нь хлорокүйн буюу Лүпүс,реоматизм өвчний маань яг өөрийнх нь уудаг эм.
1ногоон нь ходоод хамгаалах эм.
Гонзгой том цагаан нь элэгний эм.
2.Оройны эм.


1том цагаан нь хлорокүйн буюу Лүпүс,реоматизм өвчний маань яг өөрийнх нь уудаг эм.
1ногоон нь ходоод хамгаалах эм.
Гонзгой том цагаан нь элэгний эм.
шар капсултай нь өвчин намдаах эм.
жижкэн шар нь бусад дагалдах өвчнөөс хамгаалах эм.



Ааа, харин энэ жижкэн шар эмнүүд бол маш хүчтэй тэр болгон хэрэглээд байдаггүй. Өвчнийг маань нэг хэмжээнд тогтоох зорилгоор уудаг эм гэсэн.
7хоногт 1удаа уудаг
Уусныхаа дараа бас их дэглэмтэй эм юм байгаан.
Уухынхаа өмнө заавалчгүй махан төрлийн хоол идэх шаардлагатай, уусныхаа дараа 4н цаг хэвтэж болохгүй мөн заавал 1литр шингэн уух юм араас нь уух хэрэгтэй.
Тэгэхгүй бол элгэнд муу сөрөг нөлөө үзүүлэх эмний тоонд ордог эм.


Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд минь эдгээр эмнүүдтэй л хамт нисэж байна даа гж кк

Comments

Gundegee said…
buuj ugch bolohgui shuu, buh yum saihan bolnoo!
Mercy said…
Bayarlalaa. Buh zuils saihan bolno gdgt itgejuigaa :D.
Tnx 4 visiting my blog ^^

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.