12 жилийн өмнөхийг санахуй...

12 жилийн өмнөхийг санахуй...



Тэр өдрийг тодоос тод санадаг. Тухайн үед юугаа ч мэдэхгүй жоохон байсан болхоор аав, ээж хажуу айлын хүмүүс, томчууд гээд л ам уралдан ярьцгааж байсансан.
Манай гэр оросын элчингийн яг өөдөөс харсан байранд байдаг байсан.
С.Зориг агсаных Өсвөрийн зохион бүтээх төвийн арын байранд байдаг байсан.

Тэр өдөр намрын сэрүүхэн өдөр байсан одоо санагдана. Аав найзындаа очно гээд тэр найзынх нь яг Шаазан баарны хажуугын байранд байдаг байсын. С.Зориг агсаныхаас холдоо л гэхэд бараг 300,400метр зайтай байдаг байсан юм. Аав найзтайгаа очиж уулзчаад 11н үед гэртээ ирж байсан шиг санагджийна.

Тэгээл гэртээ орж ирчээл гүй ээ, тэр Өсвөрийн байрны ард нуль цагдаа, эмнэлгийн машин зогсож байхын. Тэгээд хажуугаар нь явсан чинь баахан байцаалт авлаа гэж хэлж байсан шиг санагджийна.
... Маргааш нь зурагт, радиогоор С. Зориг агсаныг гэртээ бусдын гарт амь насаа алдсан тухай мэдээлж байсан.

С. Зориг нь монголын ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэртэй улс төрч байсан. Хүн бүхний итгэл, найдварыг дааж чадна гэж итгэж байсан залуу удирдагчдын нэг аавын сайн хүү байсан билээ...

Хамгийн харамсалтай нь одоо болтол алуурчиныг олж илрүүлж чадаагүй нь үнэхээр харамсмаар...
3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

Мөн ардчилсан намын байрны үүдэнд цугласан олон гарын үсгээ зурж, мөнгөн хандив өргөж байсан шиг санагджийна.
Хэхэ, би ч бас яаж дутахав гээд гарын үсгээ зурж байсан.
Монголын минь шудрага улс төрчдийг ахин битгий ингэж амь насыг нь хороох, балмад үйл ажиллагаа бүү тохиолдоосой.
Зөв шударгаар тэмцэж, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй улс төрчдийг дэмжиж баймаар л юм.

Comments

Uuganaa said…
ene odor hairt emeeteigee hamgiin suuliin udaa uulzaj bsan. 10 honogiin daraa emee maani burhan bolj bsiim bna.Oirdoo emeegee sanaad bnoo.
Mercy said…
Өө, харамсалтай зүйл болжээ... Мэрси нь юу гэхээ сайн мэддэггүй ээ...:)

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.