Бороо ороод л...

Бороо ороод л. Дотор минь байгаа нулимсыг миний өмнөөс гаргаж өгч байгаа мэт.
Бороо ороод л. Баяртай гэж хэлээгүй үгийн минь оронд замыг чинь угааж байгаа мэт.

Бороо ороод л. Ганцаараа үлдэх сэтгэлийг минь тайтгаруулан дугарах мэт.
Бороо ороод л. Хэлээгүй үлдээсэн үгийг чинь чихэнд минь шивнэх мэт.

Бороо ороод л. Хацар дээр минь үлдээсэн үнсэлтийн чинь орыг угаах мэт.
Бороо ороод л. Биенд минь шингэсэн чиний үнэрийг арилгах мэт.

Бороо ороод л. Бороо зөөлөн, хатуу, ширүүн, хүйтэн, дулаанаар ороод л.
Бороо ороод л. Бороо ороод л. Бороо ороод л.

Би чамгүйгээр ганцаараа. Үгүй ээ бороотой хоёулаа.
Би бороотой хоёулаа. Үгүй ээ дуслуудтай нь гурвуулаа.

Би дуслуудтай гурвуулаа. Үгүй ээ салхитай дөрвүүлээ.
Би салхитай дөрвүүлээ. Үгүй ээ нар, сар, од гариг бүгдэнтэй нь олуулаа.

~Зүрх, хүсэл мөрөөдөл бүхнийг ургаач ээ гэх шиг~
Бороо ороод л …
Зүүд, зорилгоо эргэн санаач ээ гэх шиг

Бороо ороод л …
Бороо нартай, сартай бас салхитай олуулаа
Бүр олноос олуулаа газар чийглэн буугаад л…

Бяцхан нахиаг тэнгэр лүү тэмүүл хэмээн
Бөмбөрдөн буухдаа бороо шивнээд л…
Чи биш харин би уйлъя гэх шиг
Чимээгүйхэн хацар дээр буугаад л …

Заримдаа бүр ууртай юм шиг ширүүлээд
Зай завсар бүрийг усаар бороо дүүргээд л …
Хааяахан бас нартай хамт буухдаа
Хонгорхон хайрын үрийг ургуулаад л …

Бороо нартай, сартай бас салхитай олуулаа
Бүр олноос олуулаа газар чийглэн буугаад л…
Бяцхан нахиаг тэнгэр лүү тэмүүл хэмээн
Бөмбөрдөн буухдаа бороо шивнээд л…
Бороо ороод л … буугаад л … шивнээд л…
Бороо ширүүлээд л… хайрлуулаад л… ургуулаад л...

Хэхэ,манай Мисти, Шинээ 2н маань шүлэглэж буй нь... кк

http//misty.delhii.net/2007/08/06/241/   :D


Бороо орохоор гоё л доо, даанч уйтгартай, уйтгартай мэт мөртлөө сэтгэлд нэг л зүйлийг шивнээд ч байгаам шиг сайхан мэдрэмж төрдийн.. Харин үүнийг умшсан таньд???

Comments

Anonymous said…
блог для новоиспеченных родиелей.
Мы представляем верное пособие которое поможет всем
новоиспеченным родителям изучить как правильнее ухаживать за своим масиком посетите http://rubebi.ru
Извините что может не в ту тему добавила. но не нашел раздел рекламы
[url=http://rubebi.ru/game/1092-kid-s-room-4.html]Kid's Room 4 : Энциклопедия для родителей[/url]

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.