Бүх хүнд өгч болох "Yнэт" бэлэгний 90 төрөл.

Та бид хэн нэгэнд бэлэг сонгож , бэлгэлэх гэж бөөн л юм болдог.
Гэхдээ бэлэг заавал үнэтэй, цаасаар ороосон, чамин гангандаа бус гэдгийг хэн хүнгүй л мэднэ.
Бид хайртай хүмүүстээ, хамт олондоо, үл таних нэгэнд ч маш олон төрлийн "үнэтэй" бэлгийг өгч чадна гэвэл та итгэх үү.  Дараах 90 бэлгийг та бусдад байнга бэлэглэж байхыг санал болгож
 байна.


1. Инээмсэглэ.
2. Мөрөө түшүүл.
3. Хэн нэгнийг ар нуруугаар нь нөхөрсгөөр алгад.
4. Баярлалаа гэж хэл.Талархалаа илэрхийлж бай.
5. Санамсаргүйгээр үнс.
6. …эсвэл халуун дотноор тэвэр.
7. Чи гайхамшигтай сайхан байна гэж чин сэтгэлээсээ магт.
8. Чилсэн нурууг нь ил.
9. Сэтгэл санаа гундуухан байвал исгэр.
10. Настай багшдаа талархлын захидал явуул.
11. Өглөө өөдрөг биш байсан ч “Өглөөний мэнд хүргэ” .
12. Багын найзынхаа мэндийг асуусан ил захидал илгээ.
13. Утсаар гэнэт ярь.
14. Чиний ээлж биш байсан ч аяга тавгаа угаа.
15. Чиний ээлж биш байсан ч хогоо асга.
1.. Бүдүүлэг үгийг бүү тоо.
17. Хайртай гэж утасдах зав гарга.
18. Хөгжилтэй түүх, онигоо ярьж, өдрийг угт.
19. Ажилтнууддаа кофе аягалж өг.
20. Ажил хайж байгаа хүнд тусал.
21. Урам хайрласан захидал илгээ.
22. Өвөө, эмээгээ хоолонд урь.
23. Санаж байна гэсэн ил захидал бич.
24. Цагдаад талархан даллаж, инээмсэглэ.
25. Хөлсөө цагт нь төл.
26. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь өг.
27. Сайхан мэдээг хүмүүст хүргэ, харин хов жив бүү ярь.
28. Зөөлөн дулаахан үг хэлж бай.
29. Дуртай номоо хүнд уншуул. Араас нь битгий нэх.
30. Найз нарынхаа дуртай номыг буцааж өг.
31. Жаахан хүүхдүүдтэй хөөцөлдөж тогло.
32. Зөвлөгөө өгөхийн оронд шийдвэр гаргахад нь тусал.
33. Гэртээ хийсэн жигнэмэгээ ажил дээрээ авчирч бай
34. Хэвтэрийн өндөр настныгг эргэ.
35. Уйтгартай онигоо байсан ч инээж бай.
36. “Чи минь хөөрхөн шүү” гэж хайртдаа хэл.
37. Машинаа зогсоолд тавихдаа бусдад зай үлдээж бай
38. Ээж, аавынхаа гэр орныг цэвэрлэж тусал.
39. Мөрөөдлөө бусадтай хуваалц.
40. Хайрттайгаа зугаал.
41. Итгэл дааж яв.
42. Өөр үзэл бодлыг харгалзаж бай.
43. Дараалалд зогсохдоо хэн нэгнийг өмнүүрээ орохыг зөвшөөр.
44. Ажлаа сайн хийж, бусдыг сайн байна гэж урам хайрла.
45. Хүсэлтээ уриалгахнаар хэлж бай.
46. Үгүй гэмээр байсан ч за гэж хэл.
47. Аливааг тайлбарлахдаа хүлээцтэй бай.
48. Үнэнийг бодолтойхон хэл. Бусад хүн сонсох эсэхийг анзаар.
49. Гунигтай нэгэнд урам зориг нэм
50. Баяр баясгаланг бага ч гэсэн хуваалц.
51. Нэрээ хэлэлгүй сайн үйл бүтээ.
52. Шүхрээ бусадтай хуваалц.
53. Хөгжилтэй үг бичээд машины шил арчигчид хавчуул.
54. Хайртай гэсэн үгийг хөргөгч дээрээ наа.
55. Цэцэрлэг дэх цэцэгнээс хэн нэгэнд барь.
56. Хайрттайгаа хамт жаргах нарны сайхныг хар.
57. “Би чамд хайртай” үргэлж хэлж бай.
58. Гутарсан нэгэнд хөгжилтэй түүх ярьж өг.
59. Хар муу санаа болон атаархлаас өөрийгөө чөлөөл.
60. Залуу хүнд урам хайрла.
61. Туршлагаа хуваалцаж, өөдрөг итгэл хайрла.
62. Гольфийн хамтрагчдаа хожих боломж олго.
63. Аливааг сайтар тунгаа.
64. Сонс.
65. Бусдад тавих шаардлагаа нягталж, заримаас нь татгалз.
66. Нөхцөл байдлаас хөгжилтэй хэсгийг нь сонгож сур.
67. Хуйд хөөгдсөн мэт байсан ч тайван бай.
68. Найз нөхөр бай.
69. Өөдрөг бай.
70. Ганцаардсан хүүхэдтэй ярилц.
71. Сайн сайхан юмны талаар бусдад уншиж өг.
72. Хуучин атаа хорслоо мартаж өршөө.
73. Зам дээрх хогоо авч хая, хажуугаар нь бүү өнгөр.
74. Чин үнэнээсээ бай.
75. Холыг хар.
76. Хайртай хүндээ энхрийлүүлэх боломжийг бүү алд.
77. Зуны шөнө хайртыгаа тэврэн оддыг харж, зүлгэн дээр хэвт.
78. Өдөр болгон бусдын сайхныг олж хар.
79. Хэн нэгэнд гэнэтийн бэлэг барь.
80. Чамд шалихгүй зүйл байсан ч найзаасаа тусламж хүс.
81. Номын сан дотор чимээгүй бай.
82. Хэн нэгэнд дугуйгаа солиход нь тусал.
83. Бяцхан хүүхдэд унтахад нь үлгэр ярьж өг, эсвэл үлгэр яриул.
84. Хуучирсан онигоонд инээ.
85. Хүүхдээ паркаар дагуулж яв.
86. Найз нартаа нүд чих нь болж яв.
87. Шуудан зөөгчдөө бяцхан ч болов бэлэг бэлд.
88. Хайртынхаа гайхам сайхан чанарыг магт.
89. Бусдын алдааг уучилж сур.
90. Өөрийнхөө зарим алдааг ч уучил.

Бэлэг заавал үнэтэйдээ биш сэтгэлдээ байдаг юм аа. Яг одооноос эхлээд өөрт байгаа өчүүхэн бэлэгнээсээ өөр бусад хүмүүст бэлэглээpэй ^^

Comments

Bibby said…
Bi chamd ineemseglel belegley...

chi odoo eniig harahgui bga bolohoor eniig beleg gej tootsoh uu? hund yamar neg beleg ogch bna gedeg chin todorhoi hemjeenii setgel gargaj bna l gsn ug.

Eej saihan hool chamd hiij ogch bna ene chin setgel bas beleg...

Beleg bol zaawal bodit bh yostoi gej bodoj bna o.

Chi hund hairaa ogloo, hun eniig beleg gej oilgoh uu? huniig uuchillaa eniig beleg gej oilgohuu?

Ene tal deer uzel bodol niilehgui nee hehe.
Mercy said…
Comment unshaad ineemsegleliig avsan hehe :D
Reply: Hen negen ni hund hairaa ugluu, ter hairiig beleg gej oilgoh hun baina, oilgohgui humuus bas baidag ym.
Zugeer dee zaaval uzel bodol niileh albagui. :)

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.