Өөрчлөлтийг өөрөөсөө.

5н хором...



Таны бодол таны амьдралыг тодорхойлно... та өөрийнхөө юу бодож байгааг нэг хянаад үзээрэй. Бодлоо өөрчлөх цаг болсон байж болох юм, Хандлагаа ч бас






Та амьдрая гэж боддог уу? Сайхан амьдрая гэж боддог уу?


Би ийм л хүн гэж боддог уу? Энэнээс илүү байж болно гэж боддог уу?


Ухаантай байхыг боддог уу? Илүү ухаантай байхыг боддог уу?


Сайн хүн болохыг хүсдэг үү? Сайнаас сайн хүн болохыг хүсдэг үү?


Тэвчээртэй хүн гэж боддог уу? Авъяастай хүн гэж боддог уу?


Муу санаатай байх ёстой гэж боддог уу? Сэрэмжтэй байх ёстой гэж боддог уу?


Ийм байхгүй яалаа гэж халагладаг уу? Тийм л болно гэж төлөвлөдөг үү?


Гутлынхаа үзүүрийг харж гэлдэрдэг үү? Уулын оройг ширтэж алхдаг уу?


Болох л байлгүй дээ гэж боддог уу? Болгох аргаа төлөвлөдөг үү?


Төлөвлөх нь зөв гэж бодоод л байдаг уу? Яг одоо төлөвлөдөг үү?


Асуудлаа боддог уу? Шийдүүдээ боддог уу?


Том толгойлж жижиг амьдрагдаг уу? Том сэтгэж том амьдардаг уу?


Амьдралыг өөрчлөе гэж боддог уу? Өөрийгөө өөрчлөе гэж боддог уу?


Асуудлыг бэрхшээл гэж хардаг уу? Боломж гэж хардаг уу?


Сажилж явбал хүрнэ гэж боддог уу? Сайн гүйвэл давна гэж боддог уу?


Сайн ажил хийе гэж боддог уу? Ажлаа сайн хийе гэж боддог уу?


Цалин авахын төлөө ажилдаг уу? Баялаг бүтээхийн төлөө ажилдаг уу?


Үзээд алдая гэж боддог уу? Үзээд оноё гэж боддог уу?


Алдахаасаа айж хөшдөг үү? Алдаандаа дөрөөлж өгсдөг үү?


Хийчихээд боддог уу? Бодчихоод хийдэг үү?


Цаг нөхцөөж амьдрагдаг уу? Цаг ашиглаж амьдардаг уу?


Цаг хугацаа хурдан өнгөрөөд байдагт харамсдаг уу? Цаг хугацаанд ихийг амжуулах гэж хичээдэг үү?


Тамхи татдаггүй, архи уудаггүй хүнтэй гэрлэнэ гэж боддог уу? Өндөр боловсролтой хүнтэй гэрлэнэ гэж боддог уу?


Охидын нулимсанд даарч амьдардаг уу? Олны хайрд дулаацаж амьдардаг уу?


Хүнээр өрөвдүүлж хайрлуулж амьдардаг уу? Хүнийг хайрлаад хайрлуулж амьдардаг уу?


Өнгөрсөндөө харамсаж урууддаг уу? Ирээдүйдээ итгэж тэмүүлдэг үү?


Хувь тавилан таныг хөтөлдөг гэж боддог уу? Хувь тавилангаа та өөрөө хөтөлдөг гэж боддог уу?


Таны бодол таны амьдралыг тодорхойлдог гэдэг. Тиймээс та өөртөө эдгээр асуултуудыг тавиад үзээрэй.

Comments

Mimi said…
Баярлалаа
Сайхан зөвөлгөө байна
Mercy said…
Хэрэгжүүлж чадвал хэрэгтэй л эд байх :)

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.