Тэртээд нисэх хүсэл...



Хүсэл минь тэртээд нисээсэй...
Хөөрхөн блогоо мартах шахсан байна шдээ. Мартах ч гэж дээ...
Нэг зүйлийн тухай бичих үү? нийтлэх үү? хэлэх үү? яахуу? хийх үү? яахуу гээд л... Эргэлзэж тээнэглэзээд л...
Танидаг танил, танидаггүй танил гээд итгэдэг хүмүүстэйгээ халит яриж үзлээ л дээ...
Бүгд л дэмжиж, санаа оноо хэллээ. Бүүр зарим нь сонсоод л гайхаад л ерөөсөө тэгэж санагдаагүй л гээд л их л гайхшруулсан өнгө аястай байхыг хараад баярлах бахдах сэтгэл төрсөнийг энд нуугаад яахав...
Сэтгэл санааны хувьд үргэлжид өөдрөг, өөртөө итгэлтэй, сайн сайхныг бодож явах үүрэг оногдсон. Жаахан сэтгэл санаа тавгүйтэнгүүт л бие хямрана, нүүрэн дээгүүр юм туурна, эмчдээ очино. Эмч царай хараад л гэрээ санаад байгаамуу? гэж асууна хэхэ... Яг ч дандаа тийм ч биш л дээ...
Ямар нэгэн юмыг хийж үзээгүй атлаа аймар гэж бодож суухын оронд, хийж үзчихээд үнэхээр аймар байсан эсэхийг нь дүгнэх нь дээр юм..гэж нэг ухаантай хүн хэлсэн байсан нь санагдаад...
Бодож байгаа, бичиж байгаа... Харин миний хайртай хүмүүс юу гэх бол? Тэд минь энэ саналыг минь дэмжих болов уу? Яах бол...?
Бодож байгаа.. бичиж байгаа... хэхэ... Одоохондоо нууц байг.

Тэртээд нисэх хүсэлээ хажуудаа дэргэдээ байлгамаар...

Comments

Anna n said…
Mercyxenii min xvsel biyleesei, biyleed tengert niseesei (: ^^

Popular posts from this blog

Ялгуун

Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд...Жаахан хэсгээс нь.