Гэхдээ байз! Бодол өөрчлөгдөв. Хөнгөн, хөнгөн, хөнгөхөн.. Ихэнхи зүйлсийг хөнгөхөн байгаасай гэж хүсдэг болоод байна хэхэ. Хөнгөн инээмсэглэл, хөнгөн гуниг, хөнгөн санааширал, хөнгөн өвдөлт, хөнгөн.... кк Xөнгөн, хөнгөхө ө ө н.... Үе үе хөнгөн дурлаж байх. Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлж бодох хэрэггүй! Илүү сонирхолтой, болгомоор байна.