Aмьдралд...

Заримдаа зарим хүмүүс амьдралд минь маш хурдан орж ирдэг.... гэвч зарим нь хурдан орж ирсэн шигээ маш хурдан буцаад явчих юм.... 

 
Аль эсвэл... 
Амьдрах гээд л хичээгээд л,  тэвчээд л , итгээд л, хүлээгээд л, хүч чадлаа шавхаад л амьдралын эрээн бараантай эвлэрэлдээд, хааяа даа эвлэрэхгүй, зөрүүдлээд л явжийна даа...
Гэхдээ тэвчиж, хичээгээд байгаа амьдралдаа заримдаа шантрах үе таарах юм...

Хичнээн хэцүү байлаа гээд, биеэ авч явах байдлаараа хүртэл түүнийгээ илтгээд явбал өдөр ирэх тусам нүдээ өргөхөд хүртэл хүнд санагдаж эхэлдэг. Уйлсан ч уйлаагүй юм шиг, зовсон ч зовоогүй юм шиг л юу ч болоогүй юм шиг л амьдрамаар байна.

Бие махбодь, сэтгэл хоёр хоорондоо холбоотой. Сэтгэл ямар байхыг дагаж бие сайжирдагтай адил, бие ямар байхыг дагаж сэтгэл ч өөрчлөгдөнө. 
Юу ч болоогүй юм шиг хүнтэй инээмсэглэн зөрж, гар барих тоолондоо бүтэн атгаж, сэргэлэн харцныхаа гал цогийг манаж чадвал юмс аяндаа бүтэх болно.
Тиймээс ямар ч зовлон бэрхшээл тулгарсан бай, бид эрүүгээ өргөж явах тэнхээ, инээж алхах чадлаа л хадгалж үлдээх хэрэгтэй. Энэ хоёр хүртэл үгүй бол, аврагдах ямар ч найдвар байхгүйгээс өөрцгүй.


Comments

Mimi said…
neg bodoliin hvnii amidrald iim ve tohiolddoggvi bsan bol uitgartai bh bsn biz..zarimdaa iim setgel itgel sorison zvils hvnd umnuhuusuu ilvv hvchtei bhiig sanuulaad bh shig...soriod ch bgaa ym shig...gehdee hvnd ymar ch zovlong daah chadvar bdag gesn
Mimi said…
gehdee chi asuudaliinha gartsiig harin ch hurdan olchihdog setgeliin ih hvchtei ym aa...

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.