Xөнгөн, хөнгөхөөөн...

Гэхдээ байз! Бодол өөрчлөгдөв.

Хөнгөн, хөнгөн, хөнгөхөн.. Ихэнхи зүйлсийг хөнгөхөн байгаасай гэж хүсдэг болоод байна хэхэ. Хөнгөн инээмсэглэл, хөнгөн гуниг, хөнгөн санааширал, хөнгөн өвдөлт, хөнгөн.... кк




Xөнгөн, хөнгөхөөөн.... Үе үе хөнгөн дурлаж байх.
Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлж бодох хэрэггүй! Илүү сонирхолтой, болгомоор байна. 





Санаа алдах:

Энэ бол чиний амьдрал, чиний хариуцлага. Бусдын өмнө биш өөрийнхөө өмнө хариуцлагатай байгаарай! гэж нэг газраас уншив. Өөрийнхөө өмнө хариуцлагатай байна гэж ямар байхыг хэлдийн бэ? Өөртөө амласандаа хүрдэг, өөрийнхөө төлөө, өөртөө зориулсан, "ӨӨРИЙН" гэсэн бүхэндээ эзэн шиг эзэн нь байх...................

Ойрд сэтгэл санаа тогтворгүй нэг л хачин байна. Бас бие жаахан өвдөх гээд л хэрэг алга. Хавар дулаан цаг ирээд сайхан ч бас хэцүү улирал шүү. Ахиад л тэвчээд, тэсээд байх хэрэгтэй болж байх шиг байна! Заримдаа томоос том асуултын тэмдэгтэй тулгарах юм? анхаарлын тэмдэг араасаа дагуулаастай. 

Жаахан уртхан санаа алдахад л арилдаг байсан санааширал маань арилахгүй уддаг болоод байх чинь...  




 

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.