Бичнэ гэснээрээ биччихэе :)

Зиаак, жоохон сэдвээ өөрчилнө өө.
Ойрд жоохон сонин сэтгэл санаа нэг high болоол нэг down байлаа. Нэг нас нэмээд амжсаан хэхэ, нас нэмээд ухаан суугаад байгаан бол уу гэж бас бодоод хэхэ.

Жилээс жилд төрсөн өдөр дөхөхөөр л баярлах нь багасдаг болж, магадгүй олон талаас бодох асуудал байх. Бага байхад төрсөн өдрөө тэсэн ядан хүлээдэг байжүлээ. Бэлэг тортонд л яваад өгчинө дөө хэхэ хөөрхөн хүүхдийн гэнэн цайлган зангаараа юм дөө. 
Хүн ямар нэгэн шинэ зүйлтэй учирч, амьдралтай танилцах тусам хашир болж, аливаа юмыг олон өнцгөөс харахыг хичээдэг юм шиг санагдах юм миний бодлоор л.. 
Ингэчүүл яаадаг бол, тэгчүүл яаадын бол гээл бла бла олон юмыг бодно тунгаана, эргэцүүлнэ. Заримдаа хэлсэн үг, хийсэн үйлдэлээ буцаахыг хүснэ, хүссэн нь тэгээд хясна заримдаа яг л тоглоом шиг ч юм шиг...
Ээе тэгээд бодоод байвал бодоол байна, бодогдоод л.. Нилээн нуршчиж кк за гол сэдэвтээ орлоо шүү.
Ингэсиймаа нэг хүний талаар блогтоо бичнэ ээ гээд хэлчихсэн болхоор бичиж сууна хэлсэндээ хүрдэг хүн шүү би кк.

Уулзлаа анхны уулзалтын сэтгэгдэл нэг л арилж өгөхгүй байв. Ааа тэгээд олон төрлийн сэдвээр хөөрхөн хөөрхөн яриа өрнүүлчихдэг, тэгэхдээ бас хөгжилтэй, наргиач шооч банни маягийн хүн кк.
Их энгийн илэн далангүй, санасан бодсоноо шууд хэлчихдэг юм шиг санагдлаа. Ер нь хүмүүсийн хоорондын харилцаанд анхны сэтгэгдэл гүнзгий тусдаг, анхны сэтгэгдлээр хүмүүсийг дүгнэдэг.
Хүн хүний мэдрэмж өөр, өнгө өнгийн хүмүүс, өнгө өнгийн мэдрэмж... 
Гэхдээ чи бүдэг биш, тод бүр биш ч онцгой дулаахан мэдрэмж байсан.

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.