Бодрол #1.

Хүн ганцаараа байх үед өөрөө өөрийгөө илүү ойлгож, өөртэйгөө ярилцах цаг гардаг юм

 байна! Сүүлийн үед амьдрал минь жаахан асуудалтай байлаа, гэхдээ тийм ч сүрхий биш л дээ гэхдээ л наддаа л асуудалтай. Заримдаа зарим өнгөрсөн үеээ бодохоор юуун асуудал энэ бол юу ч биш гэж бодогдох үеүүд ч гарч байлаа. Ингэлээ гээд би хүн болгонд асуудлаа яриад дэлгээд байсангүй, найз нөхөдтэйгөө уулзсан ч мөн гэрийнхэндээ ч. Тэд сонсоод эвий дээ гээд өрөвдөөд л өнгөрнө шүү дээ.
Урьд нь муу хүн байгаагүй л дээ хэхэ, гэхдээ л миний бодсон бодлууддаа дүгнэлт хийхэд илүү хичээсэн бол, тэвчсэн бол илүү өөрийгөө хайрласан бол илүү сайн байсан бол гэдэг дүгнэлт гэх үү дээ. Амьдрал заримдаа асуудлуудыг ар араас нь бөөндчих юм аа, май май май энийг ч тэрийг ч гээд л хэхэ,
Тэгээд бас яг асуудал мөн үү гээд харахаар биш ээ, фээсбүүкээр явах түлэгдсэн, бэртсэн гэмтсэн, хэн нэгнийг хайртай хүмүүсээсээ хагацсан гэх мэт асуудлуудтай харицуулахад зүгээр л түр зуурын ярвигтай яшиг төвөгтэй зүйлс мэт байх юм.
Ер нь тэгээд хүнд асуудлуудыг хэн өгдийм бол гээд бодсон чинь хүн өөртөө л асуудал үүсгээд байдаг юм шиг санагдлаа л даа.  Илүү хичээсэн бол, тэвчсэн бол өөрийгөө хайрладаг шигээ өөр хүмүүсийг хайрласан бол,илүү хэмнэсэн бол, бодлогогүй хэлсэн үг, үйлдэл хийгээгүй бол. Өөрийн чинь урдуур ороод үхэх хүн энэ гайхамшигт хүний дэлхий дээр өөрийг чинь төрүүлж өсгөсөн ээж ааваас чинь өөр байхгүй гэдгийг эртхэн мэдсэн бол гээд л!!!
Зүгээр л өмнөхөөсөө илүү сайн хүн болоё, өмнөхөөсөө илүү өөрийгөө хайрласан өөрт минь сайн хандсан хүмүүсийг л хайрладаг, сайн ханддаг байсан бол.
Одооноос өмнөхөөсөө илүү сайн л хүн болоё, хариу нэхэлгүйгээр хайрлая, туслая, дэмжэе, зүтгэе, хичээе. 
Яагаад л ийм зүйлийн талаар бичих болсон бэ гэвэл өнөөдөр зүгээр л нэг удаа уулзаж байсан нэг зорилго мөрөөдөл нэгтэй хүн надруу яриад зорилго мөрөөдлийнхөө араас хамтдаа явах уу гэдэг санал тависан юм. Яг одоогоор боломжгүй байгаагаа хэлтэл зорилгоо битгий мартаарай, бүү шантраарай гэдгийг сануулж өгөөд араас нь зүгээр л илүү сайн хичээгээрэй гэдгийг давхар сануулав!
Зүгээр л өмнөхөөсөө илүү сайн хүн болно :).


Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.