Би үзэсгэлэнтэй биш...!

 
 Би үзэсгэлэнтэй биш...! Надаас чи төгс төгөлдөр гоо сайхныг олж харахгүй. Гэхдээ яагаад ч юм, чи миний эгэл жирийн, онцгой юм, юу ч үгүй төрхөнд татагдсан....
 
Би гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй би ердөө л ЦОР ГАНЦ учраас тэр байх. Чи зөвхөн төрхөнд дурлагч. Гэхдээ би үүнийг чинь зөвшөөрөхийг хүсэхгүй. Гаднах төрх минь үнэндээ минийх биш. Гагцхүү цаг хугацааны өмч. Одоо байгаа нүүр царай минь зөвхөн он цагийн боол юм. Хүрэн нүд, хамар, уруул, арьс, урт хар үс бүгдийг нь тэр өөрийн мэдлээр, миний зөвшөөрөлгүй өөрчилж чадна.

Минут секунд урагш мөлхөх тутам би ОДОО -гоос холддог...Тэгэхээр яг одоо чиний дурласан энгийн төрх аугаа их хоосон юм... Жинхэнэ би гэгчийн ГАНЦХАН хувь нь энд амьдардаг. Харин гагцхүү чамд би нэг л ҮНЭНИЙГ ШИВНЭЖ чадна. Чихээ ойртуул даа...

Зүрх минь, ямар ч он цагийн уртад бүдгэрэхгүй, хав халуун цуст...Тэр бол БОДИТ үнэн. Цаг хугацааны хүлээсэнд үл баглагдах цор ганц албат минь. Тэр хэзээ ч хуучрашгүй, бас хэзээ ч өөрчлөгдөшгүй...

Төрхөнд минь биш харин зүрхэнд минь дурла... Тэр хэзээ ч хувирахгүй.
C.P

Comments

ApRiL said…
Тэхх.... одоо ч төрхөнд нь дурлаад юу тэр зүрхэнд дурлах.. эсрэгээрээ болсон..харин зүрхэнд нь дурлавал схн бна даа.


Mercy said…
Хэхэ, зүрхэнд дурлаарай @Энхүүшээ
Z.Gankhuyag said…
Yeah, Still here are you?
Keep Moving Forward...
Mercy said…
Yeahh, im in here..

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.