...

Ойрын өдрүүдэд олон зүйлс тохиолдлоо, зарим нь болоод л зарим нь болохгүй аа тэгээд энэ чинь амьдрал шдээ гэж хааяа бодоод л хэхэ. Болж бүтэж байгаад нь баярлаад л болохгүй байгаад нь жаахан гомдоод л.
Хүн бүрт л ямар их бага тодорхой хэмжээний асуудлууд байдаг. Тэр асуудлыг ойлгож хүлээж авах нь аваад, авахгүй нь тойроод л гараад явдаг.
Бүгдийг бүр бүгдийг нь эерэгээр л харахыг хүсч байна. Хүн бүрийн амьдрал төгс биш, бүгдэд л ямар нэгэн хэмжээгээр асуудал тулгарч, амьдралтай тэмцэлдэх мөчүүд тохиолддог. Гэвч бид заримдаа сөрөг талуудыг нь арай илүү бодож харж, түүн дээрээ л анхаарлаа төвлөрүүлээд байдаг юм шиг. Гэтэл хэний ч амьдрал дээшилж, доошилж хэлбэлзэж уруудаж өгссөөр л байдаг шүү дээ. Яг одоо эргээд нэг хардаа? Чамд тохиолдсон асуудал хөмсгөө зангидаж, сэтгэлээр унах мэт тэр асуудал үнэхээр том асуудал мөн үү? Хэдэн өдөр санаагаа чилээж, хөмсгөө зангидсан асуудлаа амархан, хөнгөхөнөөр шийдэж болох байсныг чи харах болно.
Тийм болхоор асуудал үнэхээр байна уу? асуудлыг би өөрөө бий болгоод байна уу гэдгийг өөрөө сайн дүгнэх хэрэгтэй гэдгийг хэдэн өдөр бодсоны эцэст энэ тархи маань ингэж бодлоо хэхэ...

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Өглөөний санамж