Posts

Талархал...

Image
Free Graphics - MySpace/Xanga/Friendster Талархалын тухайд Талархал, талархах сэтгэлтэй байна гэдэг сайхан юмаа... Хүнээс Талархалын үг сонсох ч ааая үнэхээр сайхан юм байнааа.. хэхэ Ер нь талархсан зүрх сэтгэлтэй амьдрана гэдэг үнэхээр агуу...

Over the RAINBOW...

Солонго.. Солонгыг харалгүй яааасан ч удцымб дэээ гж...Энэ дууг сонсох дуртай болоод уджийшд.. Үнэн сааак дуу..

Энийг маргааш иднэээ...

Image
Амьдрал ааа гэж..Яагаад заримыг нь ингэж их шалгалтанд оруулаад байдаг юм болоо? гэж бодогдох юмаа. Тэр их эгдүүтэй... Аниа би энийг магааш ->/маргааш/ энэ чихрийг гэж хэлж байгааг нь сонсоод ийм бяцхан өхөөрдөм амьтанд яагаад ийм хатуу хувь тавилан оноогдоно вэ? гэж бодогдсон доо.Тэр гарныхаа соривыг үзүүлээд л.. өвдсөн үү? гсн чинь өвдөөгүй ээ гэснээ араас нь жаахан дуу нь сул болсоноо жоохон л өвдсөн гэж хэлэх нь........ үнэхээр түүнээр бахархсан... Бяцхан Билгүүнээ маань өнөөдөр монгол буцсан бөгөөд доннор нь олдонгуут буцаж ирж хагалгаандаа орохоор болсон. Бурхан минь та түүнд энэ амьдралын гайхамшигийг заавал мэдрүүлээрэй... Энэ бүхнийг зохион байгуулсан Дашка ахдаа баярлалаа :)

Яг одоо юу мэдэрч байна гээч...

Яг одоо юу мэдэрч байна гээч... Хүн ер нь гэр бүл, найз нөхөд, дотны гэсэн бүх зүйлсээсээ хол байхаараа ихийг ухаарч, ихийг мэдэрдэг юм байна... Би хааяа боддын хэрвээ би өвдөөгүй байсан бол? хэрвээ эрүүл байсан бол? хэрвээ би гэр бүлтэйгээ хамт байсан бол?... магадгүй яг одоо мэдэрч байгаа зүйлээ хэзээ ч мэдэрч бас ойлгож, ухаарч чадахгүй байсан байх... Аав ээжийн эрх охин нь байхдаа гэр бүлээ ах эгчийгээ хайрладаг гэж боддог байж...Харийн нутаг хүнд олон бодол ургуулдаг олон зүйлсийн тухай ухааруулдаг юм байна. Миний монгол шиг сайхан эх орон надад ахиад заяахгүй, миний монгол шиг ард түмэнтэй ахиад учрахгүй... Тэрүүхэн тэндээ л амьдралыг мэддэг гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж...Амьдрал гэх зах хязгааргүй далайн аялалын хөлөг онгоцонд цаг хугацааны эрхээр өөрийн ч мэдэлгүй суучихсан юм шиг санагдах юм. Өнгөрсөн цаг хугацааны жигүүр эргэж олдохгүй, нөхөгдөж ирэхгүй ч ирээдүйд яах тухай одоо бодож сууна... Ганцхан зүйлийг маш ихээр мэдэрч сууна яг одоо. Юуг вэ? гэвэл... дэргэд нь ба...

Нэг ийм яриа...

Жирийн нэгэн бүсгүй байжээ... Тэр бүсгүй угийн хөмсөггүй юмсанж. Тэгээд нөхөрт гараад нэгэн эртэй ханилан сууж сайхан амьдарч байтал хорвоогын хар шуурга гээч тэр 2-г дайрч л дээ. Яаж дайрсан бэ?гэхээр. Тэр хоёрт эд хөрөнгө, эрх мэдэл гээд амьдралд хэрэг болохуйц зүйл байсан боловч шунаг шунахай хүмүүс тэр хоёроос буруу аргаар хулгайлаад авчихсан. Тэгээд тэр хоёр нүүрс зөөж амьдардаг болжээ. Нэгэн өдөр нөхөр н нүүрсээ дээрээс нь татаад, эхнэр нь доороос нь түрээд явж байтал нүүрсний хог эхнэрийнх нь нүүрээр дүүрэн наалдчихаж. Бүсгүй ихэд сандран, балмагдаж одоо намайг мэдчихвэл яана... гэсэн айдаст автан бантан сандарч байтал. Нөхөр нь ирээд өөрийнхөө алчуураар яг хөмсөгийнх нь хэсгийг үлдээгээд нүүрийг нь арчиж өгөөд юу ч хэлэлгүй инээмсэглэсэн гэнэ. Тэгээд бүсгүй дотроо бодох нь: Би чинь ийм сайхан ухаантай хүнтэй учирсан байсан юм байж гэж дотроо ихэд баярласан гэдэг.../Өнгөрсөн бүтэнсайнд нэгэн хүний ярисан ярианаас аваад бичсэн юм./ Жаахан дутуу дулимаг байж магад хэхэ

Их гоё дуу...

Image
хэхэ, бүүр багын юм бодуулчлаа гсн хэхэ. Зуслан дээр оройн тойрог хийгээд гар гараасаа атгаад дуулаад л, дуулж дуусаад багшаасаа эхэлж атгасан гараа задраагаад л... хэхэ Зүгээр л нүдээ аниад энэ дууг нэг сонсоорой, бага нас, сайхан дурсамж тань нэг сэдрэх байхаа ^^ Tavtai noirsooroi - mongolduu.com - Dondog ahyn duu shulguud (G.Purevdorj)

51%-нь эдгэрдэг :)

Хүн аливаа хорт зуршил, өвчин эмгэгээс салах итгэл үнэмшил төрсөн бол, таны тэр өвчнөөс бие чинь 51% -р чөлөөлөгдсөн гэсэн үг юм. Та түүнээсээ салах хүсэл өчүүхэн хэлбийвэл эргээд л 100% дээрээ очих нь тэр. Ухаант хүмүүний дотоод ухамсар нь сайныг ч мууг ч хүчтэй дагадаг учир хамгийн чухал нь оюун бодлоо өөрөө эзэмдэх нь чухал юм. Хэрвээ бодол санаандаа өөрийн хязгааргүй эрх чөлөөг хүсэмжилж, аз жаргал сайн сайхныг ургуулан бодох аваас тэр хүсэл алхам, алхмаар биелэж, таны амьдралыг гэрэл гэгээтэй тийшээ зүглэнэ. Сэтгэл хөдлөл, уналт дотоод ухамсарт тусгалаа олж улмаар амьдрал тийм дүр зурагтай байна гэсэн үг. Хайр бол гай зовлонгийн эсрэг туслагч Гэрэл, Гэгээ юм. Эрүүлжиж байна...-->Биеэрээ ч--> Сэтгэлээрээ ч ^^./ I can do it/