Posts

Сурах зүйл маааш их байнаа...

Image
Хэхэ... Хүний сэтгэлзүйг судалж сурмаар... Солонгос хэл Англи хэл Орос хэл Герман хэл Төгөлдөр хуур Гитар... гээд л сурах зүйл маааш их байнаа... өшөө зөндөө байгаа... Эхлэл нь дөнгөж... :)

Diary.. I can do it.

Тэмдэглэл... Яг л хорвоо буруу тийшээ эргэцэн юм шиг санагджийн. Нэг л сонин эзгүй, эзэнгүй, хөндий... Чадах л ёстой... Хүссэн... заавал л чадна. Ухрах зам байхгүй. Одоо цаг нь... Уйлахгүй, нулимс урссан ч цааш нь залгина. Чадахгүй байсан ч чаднаа гээд эргэж харалгүй бүгдийг орхиод зөвхөн урагшаа тэмүүлэлтэй байх л чухалаас чухал. Зүрх сэтгэлдээ гал халуун итгэл найдвараа тээсэн хэвээр... Яг л тэр үеийн эрч хүчээр...

Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд...Жаахан хэсгээс нь.

Image
Ниссээр л... 3үүдлэж байгаагүй зүйлүүд биелчихдэг амьдрал гэдэг сонин шүү. Анх энд ирэхдээ тэдний минь болон өөрийн минь итгэл, зорилго, хүслээ өвөртөлж ирж байсан үе саяхан мэт санагдавч түүнээс хойш даруй 3н жил өнгөрчээ. Цаг хугацаа хурдан юм даа. Өнгөрсөн 3н жилийг товчхон дүгнэхэд унаж босох үеүүд зөндөө л байсансан. Oдоо эргээд дурсахад яг л зүүд шиг санагдах юм. Тэхдээ тэр зүүд маань дэндүү сонирхолтой, адал явдалаар дүүрэн мэт... Ёстой нөгөө үлгэрт л гардаг байх гэдэгтэй яг адил. хэхэ Заримдаа хүмүүс намайг хараад гайхаад л, нүдэндээ ч итгэхгүй, хэсэг дуугарч чадахгүй байснаа гүйэээ бас ийм юм байдаг аааа гэж гайхширсан байртай надтай ярилцадгышд хэхэ... Цаг хугацаа бүгдийг эдгээдэг гэж үнэхээр үнэн үг. Энэ бол миний нэг өдөрт уудаг эмнүүд байгаам. 1.өглөөний эм. Өглөөний хоолны 30мин дараа уудаг 3н жижкэн цагаан нь преднизолоне гэдэг эм. Яг одоогоор 2,5p ууж байгаа. Цусны шинжилгээ өгөөд өвчний маань идэвхи хэр байна түүнээс шалтгаалаад, хариундаа тааруу...

Тайлбаргүй...

Image
Тайлбаргүй...

Амьдрахуйн ухаан сургаалиас.1-3

1. Бага унтаж бай. Ингэх нь таны амьдралыг илүү өргөн хүрээтэй, үйлсийг тань үр өгөөжтэй болгоно. 2. Ихэнх хүмүүс 6 цагийн нойр авах нь биеийн эрүүл мэндэд хүрэлцэхүйц бөлгөө. Хорин нэгэн хоногийн туршид хэвийнхээсээ нэг цагийн өмнө босож дадал зуршил болгох нь зүй. Олон цагаар унтаж хэвтэх биш харин багахан цагийн туршид илүү бат бөх нойрсох нь чухал хэмээхийг сана! Таны ажил амьдралд үнэнхүү туйлаас чухал хэрэгтэй байж болох бүтэн 30 цаг хар аяндаа буй боллоо хэмээн төсөөлөөд үздээ. 3. Өглөө бүр ихээхэн цагийг дотоод сэтгэхүйгээ ариусгаж гэгээрүүлхэд зориулаад үзэхтүн. Гэрэлт хорвоогийн нэгээхэн өдрийг төсөөлөн зурж тогтоогоод, гэрэл гэгээ мэт үнэнхүү дээдийг гэгээн ном судраас уншин урьдах өдрийн тань үйлс зорилгын зам харгуйг засан залруулж байгаагаар төсөөлж сурахтун. Гүн аугаа их ном уншин гүйцэт төгс айлдвартай билэгийг санахтун. Энэ бүхнийг нам гүмхэн орчинд үйлдэж бүтээгээд тоост хорвоогийн тогтворгүй нэгээхэн өдөр таныг угтаж буйг санаж өөрийн оюун сэтгэхүйгээ хурцлаж эрч хүч...

Нэг ийм

Сонин бөгөөд...Нэг ийм... Интернэтээр тэнэж яваад нэг ийм юм олж умшлаа хө. Алдарт Майкл ах маань бас Лүпүс өвчинтэй байсым байна. Тийм болхоороо нарны хэт ягаан туяанаас нуугдаж байнгын хар шилний цаанаас хардаг байсан төдийгүй 1984 оноос эхэлсэн гээд биччихэж. Бас л агуу юмаа. Ийм өвчтэй байж уран бүтээлээ туурвисаар л байсан байна шд... http://www.people.com/people/package/article/0,,20287787_20288162,00.html эндээс умшиж болно. http://site2.mjeol.com/mjeol-bullet/jackson-lupus-diagnosis-puts-new-view-on-meds-story-bullet-334.html bas endees

Инээмсэглээрэй.

Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл. Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг харуулаарай.