Агшин хором бүрийг сэтгэл зүрхэндээ үүрд нандигнаж явах болно.

Амьдрах хүслэнгийнхээ бүх сайхан сэтгэлт ах эгч нартаа...
Миний бие Энэрэлт эмчийнхээ зөвшөөрөлтэйгөөр 14 хоногын хугацаатайгаар эх орон аав ээж, али хэдийн миний төрсөн ах эгчээс ялгагдахааргүй болсон Амьдрах хүслэн хөдөлгөөнийхөө ах эгч нартай уулзан баясч, баярлан хөөрөн байжаагаад ирэв, нодлин жил яриж чадаагүй зүйлээ ярилцан, тэднийхээ дунд орон цуг алхаад л, цуг инээгээд л, цуг баясаад л их гоё байсан. Ингэж бас мөрөөдөл биелэх өдөр ирдэг юм байжээ гэж дотроо бодон сууж байлаа.
-9 сарын 26ны өдөр Молор эгч маань хаана байна? гээд утсаар ярисын тэгээд уулзсын тэгтэл ямар сюрприз барисан гээч 2-уулаа нэг хүн дээр очноо л гээд яваад байсын гэтэл манай Шинээхэн ах дээр очсон, тулгамдаад нээх сайн юм яриж чадаагүй ээ дараа нь манайхнаас хүмүүс байна уу? гээд л утсаар залгаж гарсан даа хэтэрхий орой болсон байсан тул тэр өдрийн уулзалтыг тэгэсхийгээд өнгөрөөсөн гэхдээ бас дараа хэзээ уулзах яах ийхээ бас мартаагүй ээ яриад л амжсан.
-9сарын 27н буюу Тэргүүнийхэнтэйгээ уулзсан. Дажгүй охид хөвгүүд байлээ... ккк, бас сугалаагаар нь Боргио онгойлгогчтой болсондоо баяртай байгаа...хихи
-9сарын 29ны өдөр миний хамгийн ихээр хүндэтгэж явдаг ах эгч нартайгаа Браухаусд уулзахаар цаг тохирсон боловч зарим нэг маань ажил ихтэй байсан болхоор ирж амжаагүй. Гэхдээ цаг завгүй мөртлөө дүүгээ ирсэн гээд цаг зав гарган байж ирсэн Ганзо ах, Дашка ах,Обод ах, Оргио ах,Шинээ ах, Монте ах, Цогбадрах, Номингоо эгч, Тамара эгч эд нартайгаа уулзсан ( их санасан байсан шүү... та нартаа баярлалаа)
-10сарын 2ны өдөр-Пүрэв гаригт амласан ёсоороо манайхан салхинд гарсан, Дашка ахынхаа ажлыг пялуулаад хаясөөн... хихи
Оргио ах, Шинээ ах, Монте ах,, Молор эгч, Дашка ахын найз охин нь Хэрлэн гээд бид 7 нэгэн өдрийг маш гоёоор өнгөрөөсөн.Замдаа Ганзо ахыгаа цуг явахыг хүссэн боловч маш том хүндэтгэх шалтгааны улмаас явж чадаагүй болно.
Их гоё байсан мартагдхааргүй, мартаж боломгүй, мартаж чадамгүй...
Зөндөө олон гого зурагнууд даруулсан... Агшин хором бүрийг сэтгэл зүрхэндээ үүрд нандигнаж явах болно.
-10сарын 5н буюу ням гариг Дашка ахтайгаа Ийгл тв-н шууд нэвтрүүлэгт зочин болж орон ярилцлага өгсөн, дараа нь NTV-н мэдээний цагт зочин болон оролцож ярилцлага өгсөн боловч Амьдрах хүслэн хөдөлгөөнд нэгдсэн хүн бүртээ баярласан талархаснаа илэрхийлэн дахин дахин баярлалаа гэдэг үгийг дамжуулахыг хүссэн боловч тэр тв-н найруулагч нь хасаад оруулчихсан. Уг нь болуул нодлингийн Ийгл тв-н нэвтрүүлгээс өмнө Амьдрах хүслэн гээд манайхан нэгдсэн байсныг хүн бүр л мэдэх байх ёстой баймаар юм гэж Дашка ах бид 2 ярилцлагаа өгчихөөд л гарч ирээд л шууд л хоорондоо гайхан ярилцаж байсан. Ядаж байхад ямар ч бэлтгэлгүйгээр шууд шууд яваад орчихсон болхоор нилээд сандраад дутуу юм ярисанд манайхаан уучлаарай гэж хэлмээр байна... Уг нь бид 2 тусалсан бүх сайхан сэтгэлт монгол ахан дүүсдээ баярлан талархаснаа дахин дахин илэрхийлсэн боловч тв-н найруулагчид засаж хасан оруулсан болно.
Юутай ч анхнаасаа зохион байгуулахад тусалж хувь нэмрээ оролцуулсан бүх сайхан сэтгэлт ах эгч нартаа баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна...
Зарим ах эгч нарынхаа нэрийг дурдалгүй үлдээчихвий гэдэг үүднээс Бүгдээрэнд нь гэж онцолсон юм шүү...(ойлгоорой...)
Манай гэр бүлийнхэн төдийгүй хамаатан садан танидаг хүмүүс гээд л бүгд намайг хараад маш ихээр баярлацгаасан... Манай нагац бүүр намайг хараад баярын нулимс унагасан...
Амьдрах хүслэн нэрэн дор цугласан бүх сайхан сэтгэлт монголчууддаа маш ихээр баярлалаа...
Дараа жил бүүр том өргөн хүрээнд уулзалт зохион байгуулнаа гэж Дашка ах бид 2 байснаараа хоорондоо яриад л өнгөрөөсөн.
Дүү нь ч гэсэн улам их хичээх болноо... та нартаа хайртай шүү...

Comments

Бас дахин баярлалаа.
Mercy said…
Зүгээрдээ Цогоо...Та нартаа харин мааш их хайртай шүү...

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.