Эргэн дурсахуйяа...

Эргэн дурсахуйяа...


Пэээ, цаг хугацаа хурдан юмаа. Яг 3н жилийн өмнө анх энд ирэх гэж 2007оны 9сарын 27ны шөнийг нойр ч хүрэхгүйгээр хүлээж байж билээ. Цаашид ямар үр дагавар гарах бол? яах бол? гээд л маш олон асуулт толгойд эргэлдээд л... Тэр цагаас хойш яг 3н жил өнгөрч...

Хэхэ, харийн нутаг хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байдаг...

Аав, ээжийгээ санаад л хааяа уйлна, аниадаа загнуулна...Миний аниа ч дүүгээ мэддэг болхоор бас нээх их загнахгүй ээ, тэрхэн үедээ дүүгээ аргалаад л сэтгэлийг минь тайвшируулчихдаг :).

Эх нутаг, ээж аав, хайртай бүхнээ орхиод энд ганц л хүсэл, зорилготой ирж байсан минь саяхан мат санагдана хааяадаа... Гэтэл одоо тэр зорилго маань улам илүү өргөн тэлж, баяжиж, сурч мэдэх хүсэл минь нэмэгдэж, ард минь байгаа олон сайхан ах эгч нараараа үргэлж бахархана.

... Би гэж хүн аль хэдүүн ном дэвтэрнүүдээ янзалж байгаад энд ирэнгүүтээ хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэлийн дэвтэрээ хуучин хогнуудтайгаа нийлүүлээд хаячихсан бололтой :( уг нь eнд ирсэн анхны сэтгэгдэл, хүмүүсийн харьцаа, соёлыг гайхсан нь, мөн таагүй харьцаа гээд их л тэмдэглэлүүд байсымсан...

Баахан харамссан, нандин чухал мөчүүдээ тэр тэмдэглэл дээрээ сийрүүлж үлдээсэн байсан юмсан гээд л... Гэхдээ одоо харамсахаа болиод байгаа хаягдах ёстой, магадгүй миний амьдралаас арчигдах ёстой болоод би өөрөө санамсаргүйгээр арчаад хаясан ч байж болох юм гэж бодогддог болоод байгаа :)

Хүний амьдралд төлөвлөгөөгүй зүйл гэж огт байдаггүй, бурханы төлөвлөгөө бий.

Өнөөдөр чи уйлаад, амьдралыг үзэн ядаад, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдах мөч байсан ч гэсэн.

Ааа, ирэх сайхан өдрүүдийн тулд одооны асуудлууд надад тулгараад байгаам байна гэж бодох хэрэгтэй гэдгийг өөрийн туулсан амьдралаасаа эргэцүүлэн дүгнэснийхээ үр дүнд нь би бодлоо...

Comments

vlmedeh said…
Блогоор оролгүй чинь удсан байна шд. Одоо дандаа орж байнаа. Сая өнгөрсөн хэд хоног ер нь л айхтар завгүй байлаа.

Дэвтэрээ хаячихсан ч гэсэн зүгээрээ. Одоо энэ блогтоо тэмдэглэлээ хийгээд явчих хэхэ.

За тэгээд оонц сурна шүү.
vlmedeh said…
Хөөх тэр хажуу талын search гүүгл адс байсан байна шд. Мундаг байна шүү Гүүгл адстай болцон байна хэхэ
Mercy said…
Бас хамаагүй нууцаа блогтоо бичиж болкуушд хэхэ...
Энэ гүүгл адс-г санамсаргүй доторхийг нь ухаж байгаал олоод гаргаад ирсийшд... :)
Байнгын умшигчтай болчуул гоё шдээ тэ хэхэ...Сэтгэл сэввв гээл дээгүүр нисчдийшд гсн хэхэ :P
vlmedeh said…
Цаг хугацаа жаахан өнгөрхөөр аяндаа уншигчидтай болчихно дөө.
Mercy said…
Зөө, өөртөө л бичээд явжээсан ч яахуудээ тиймааа, тэххх :D
vlmedeh said…
кк хамаг нууцаа их бичих тусам уншигч их болно доо. Хүмсүүд чинь сонин содон, шар мэдээ эсвэл хэн нэгний нууцад их дуралдаг байхгүй юу.
Uuganaa said…
Зочлоод гарав. Асуух юм байвал асуугаарай. Туслахад хэзээд бэлэн хэхэ.
Mercy said…
Үлмэдэхүүшка: Кк,за тэүл нууцаа бичээд байдаг хэрэг ээ хө,гсн хэхэ :P

Мангаашка:Мм, би уг нь асуусан шдэ... Дээнкү :)
Uuganaa said…
Чиний бичсэн мэйл чинь блог дээр нийтлэгдцэн болхоор халит умшаад устгацан байна. мэйл шалгаад уншлаа.

Чиний бичсэн мэйл чинь блог дээр нийтлэгдцэн болхоор халит умшаад устгацан байна. мэйл шалгаад уншлаа. Dashboard-> Manage Blogs хэсгээс Design ->Edit HTML гэж ороод солино доо.
Uuganaa said…
Settings рүү ороо Email & Mobile хэсэг рүү ороод өөрчилж болно. тэр мэйлд чинь ирсэн жмэйл -д чинь ирнэ.
Mercy said…
Мхмм, за ойлгосон ойлгосон.Баярлалаа.. ^^

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.