Хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Анхны сэтгэгдэл гэдэг хүнд маш чухал байдаг. Яагаад гэвэл хүнд төрсөн анхны сэтгэгдэл маш удаан хадгалагддаг. Хэрвээ та анх хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол цаашид та тухайн сэтгэгдэлийг нь арилгахад их хэцүү байх болно.
Танд хүмүүст төрүүлэх анхны сэтгэгдэлээ сайхан байлгахад тань туслах үүднээс дараах зүйлсийг бичлээ.

Хүмүүс бид их олон дүр төрхийг үзүүлдэг. Ээж аав нартаа нэг дүр, найз нөхөддөө нэг дүрээр, ажлын газартаа нэг дүрээр гэх мэт олон янзын дүр гаргаж явдаг шүү дээ.
Та нэг хүнтэй уулзчихаад дараа нь уулзах үед өмнөх гаргаж байсан үйл хөдлөл, зан аашийг нь санадаг биз дээ. Тиймээс танд өгөх эхний зөвлөгөө гэвэл

1. Та хэнтэй ч уулзсан бай уулзахдаа дандаа сайн найзтайгаа уулзаж буй мэт байх хэрэгтэй. Бид сайн найзтайгаа уулзахдаа нэг зан, танихгүй хүнтэй уулзахдаа нэг зан, бага зэрэг таних хүнтэйгээ уулзахдаа нэг зан аашийг гаргадаг. Мэдээж бид сайн найзтайгаа уулзах үедээ баяртай байдаг ба тухайн хүнтэй байхдаа маш тааламжтай байдаг. Тийиээс ч тэд мөн бидэнтэй маш халуун дулаанаар ханддаг. Тэгэхээр хэрвээ та хүнд сайхан сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол тухайн хүн тань хэн ч байсан та сайн найзтайгаа уулзаж буй мэт байх хэрэгтэй юм.

2. Биеийн хөдөлгөөн хүний хэлж буй үгээс илүүтэйгээр хүний юу бодож байгааг илэрхийлж чаддаг гэж ярьдаг. Энэ үнэхээр үнэн зүйл юм. Хүн хэдий бодож байгаа зүйлээ өөр үгээр илэрхийлж болох боловч үйл хөдлөл нь худал хэлж чададгүй. Тэгэхээр биеийн хөдөлгөөнөөр хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх аргууд гэвэл

a) Инээх. Инээх гэдэг бол хүчтэй зүйл. Инээж байгаа хүнд хүн үгүй гэж хэл чададгүй гэж ярьдаг. Инээж буй хүн хүмүүст ямар ч тохиолдолд итгэж болмоор, харьцаж болмоор, ба маш найрсаг болон харагддаг. Тэгэхээр та инээх аваас хүмүүст заавал таалагдана гэдгийг амлаж байна.
b) Гар эсвэл хөлөө сольбож болохгүй. Энэ нь маш хаалттай харагддаг. Энэ нь хүмүүст таныг хүмүүстэй харьцмааргүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
c) Та ярьж буй хүнрүүгээ биеэ харуулж байх хэрэгтэй. Энэ харилцааг маш нээлттэй илүү нөхөрсөг болгодог байна.
d) Тухайн хүнийхээ нүдрүү харах хэрэгтэй. Хүн харилцаж буй хүнийхээ нүдрүү харна гэдэг нь харьцаж буй хүндээ итгэлийг төрүүлдэг байна. Гэхдээ мэдээж байнга нүдрүү нь хараад байж болохгүй. Энэ нь тухайн хүнээ эвгүй байдалд оруулдаг.

3. Эерэг байх хэрэгтэй. Та хүнтэй уулзахдаа тухайн хүнийг магтах эсвэл тухайн хүнд таалагдах ямар нэг эерэг зүйлийг хийх хэрэгтэй. Тухайн хүнд хэн нэгэн хүнийг муулах, муу зүйл ярих нь мэдээж тухайн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй юм.

4. Та хүнтэй зөв харилцах гээд нэг их зүйл бодох хэрэггүй юм. Та өөрийгөө буруу илэрхийлэх болов уу гэж айх хэрэггүй юм. Тэрний оронд та ярилцаж буй хүндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тухайн хүнийхээ тухай илүү ихийг мэдэхийг оролдох хэрэгтэй.

5. Сэтгэлгээ, бодлоо ашиглах хэрэгтэй. Хүн амьдралынхаа бүхий л хүрээнд санаа бодлоо ашиглах хэрэгтэй байдаг. Энэ аргыг хүмүүс бараг л ашиглаж мэддэггүй. Жишээ нь та ямар нэг клуб, ямар нэг олон хүн цугларсан газар очихоосоо өмнө өөрийн бодолдоо тэндэх хүмүүстэй сайн харилцаанд орж байгаа тухай төсөөллийг бий болгох хэрэгтэй. Энэ нь таны сэтгэийг амрааж, үр дүнг өөрчилдөг юм.

6. Таны хүнтэй хэрхэн харилцах нь таны юу гэж хэлж байгаад бус харин хэрхэн үгээ хэлж буй, ямар өнгөөр ярьж байгаагаас шалтгаалдаг. “ Хүмүүсийн буруу ойлголцолын 90% нь буруу хоолойн өнгөнөөс болдог “ гэсэн алдартай хүний хэлсэн ухаалаг үг байдаг. Тэгэхээр та маш найрсагаар ярих хэрэгтэй юм.

7. Та хэрвээ ярилцаж буй хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол тухайн хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Та өөрийхөө тухай бус харин тухайн хүнийхээ тухай ярих нь ямар ч тохиолдолд сайхан сэтгэгдэлийг түүнд төрүүлэх болно.

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.