Хүний биологийн цаг

Хүний биологийн цаг.блогоо ухаж байгаад нэг ийм бичлэг оллоо.

Хүний бие махбодь хоногийн цаг тутамд өөрчлөгдөж байдаг тухай шинэ таамаг сүүлийн үед хэвлэлд цөөнгүй гарах боллоо.

01 цаг. Хүмүүсийн олон-хи нь бараг гурван цаг орчим нойрсоод, бөх нойрсох уе нь өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно.
02 цаг. Элэг,. зүрхнээс бусад эрхтэн бараг ажиллахгүйг Элэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй боди-сыг боловсруулж, биеэс бүх хорыг зайлуулах үйл ажил-лагаагаа үргэлжлүүлж байна. Хэрэв энэ үед унтаагүй бай-вал кофе, цай, ялангуяа спиртийн зүйл ууж болохгүй. Харин нэг аяга ус юм уу, сүү уух хэрэгтэй.
03 цаг. Бөх нойрсоно. Цусны даралт хамгийн доод хэмжээнд буурч судасны лугшилт, амьсгал удааширна.
04 цаг. Даралт буурсан хэвээр байна. Тархи маш бага хэмжээний цусаар тэжээгдэнэ. Иймээс яг ийм цагт буюу үүрээр хүмүүс нас барах нь их байДаг. Харин сонсгол улам сонор болж өчүухэн анир чимээг андахгүй сэрнэ.
05 цаг. Бөөр ажиллахгүй. Нойр хөнгөн болно. Зүүдэлнэ. Бөх унтаж байгаа үед зүүдэлдэггүй. Ийм цагт босоход сэргэлэн байдаг.
06 цаг. Даралт ихэсч, зүрхний цохилт түргэсч, судасны лугшилт олширно.
07 цаг. Хүний биеийн дархлалын хамгаалах чадвар хүчтэй болно. Нян бакте-рийг ч устгах чадвартай болно.
08 цаг. Бие гүйцэд амарч элдэв хортой бодисоос бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Энэ үед архи ууж хэрхэвч болохгүй. Уувал элэгний ачаалал хэт ихэснэ.
09 цаг. Сэтгэхүйн идэвх сайжирч, өвчин мэдрэх нь багасна. Зүрх сайн ажиллана.
10 цаг. Идэвхтэй ажиллах чадвар нэмэгдэнэ. Энэ цагийг дэмий өнгөрөөх нь гарзтай. Учир нь дараа ажиллах чадвараа нөхөж чалахгүй.
11 цаг, Зүрх, сэтгэхүй зохицон хэвийн ажиллана. Их ачааллыг бараг ажрахгүй.
12 цаг. Бүх хүчийг дайчлах үе эхэлнэ. Энэ цагт хооллосноос цагийн дараа хооллосон нь илүү тохиромжтой.
13 цаг. Элэг амарч байна. Глекон цусанд бага зэрэг орно. Ажиллах идэвх буурч ядарна. Ажил ихтэй байсан ч заавал амрах хэрэгтэй.
14 цаг. Биеийн хүч тамир тэнхээ буурч, эсэргүүцэл суларна.
15 цаг. Бие махбодийн ажиллах чадвар дахин сайжирч эхэлнэ. Ялангуяа үнэрлэх, амтлах чадвар эрс нэмэгдэнэ.
16 цаг. Цусан дахь сахарын хэмжээ ихэснэ. Зарим эмч нар үүнийг хоолны дараахь шижин гэж нэрлэдэг. Цусанд байх чихрийн хэмжээ нэмэгдэх нь ямар нэгэн өвчний шинж биш юм. Учир нь идэвхжсэний дараа буурдаг.
17 цаг. Хөдөлмөрийн бүтээмж өндөр байна. Тамирчдын хувьд дасгал сургуулилтын ид идэвхтэй үё байдаг.
18 цаг. Биеийн өвчин мэдрэх чадвар дахин буурч хөдөлгөөний идэвх дээшилнэ. Сэтгэл санааны сэргэлэн цовоо байдал аажмаар буурна.
19 цаг. Цусны даралт ихэсч, сэтгэхүйн тогтонги чанар эрс багасна. Уурлах, уцаарлах буюу үл ялих хэрэггүй зүйлээр маргаж ч болно. Харшлын өвчтэй хүмүүст хамгийн муу цаг байж болно. Энэ цагт толгой өвдөх нь амархан байдаг.
20 цаг. Биеийн жин дээд хэмжээнд хүрнэ. Биеийн эсэргүүцэл гайхамшигтай сайн байна. Жолооч бол сэтгэл санаа нь тайван байна.
21 цаг. Сэтгэл санаа тайван байна. Ялангуяа, оюутнууд, жүжигчид хичээ-лийн сэдэв буюу дүрийн үгийг цээжлэхэд амархан тогтоодог. Оройд ой ухаан билгүүн хурц болдог.
22 цаг. Цусны цагаан бөөм олширно. Нэг шоо см куб цусанд 5-8 мянган цагаан бөөм байх ёстой бол энэ үед 12 мянгад хүрнэ. Биеийн халуун буурна.
23 цаг. Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чадвар үргэлжилнэ.
24 цаг. Хоногийн сүү-лийн цаг. Хэрэв 22 цагт унтахаар хэвтсэн бол зүүдэлж болзошгүй. Зөвхөн бие төдийгүй тархи аар саар зүйлийг мартаж амрахад бэлтгэгдэнэ. Ингээд хoног дуусна.

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.