Аз жаргалд хүрэх нууцууд.

Бидний амьдрал нэг эхлэлтэй салаа замтай адил. Та өөрийн сонгосон замаар аз жаргалтай алхалж чадаж байна уу? Магадгүй доорх хэдэн алтан дүрэм жаргалтай нэгний аз жаргалыг дүүргэж, гуниж шаналсан нэгэнд сэтгэлийн дэм болно гэдэгт итгэлтэй байна.

1. Эерэг хандлагын хүч
Өдөр тутам, цаг минут тутам бид олон төрлийн сонголтыг хийж байдаг. Та сэтгэл тавгүйтэх эсвэл өөдрөг байх эсэхээ өөрөө л сонгож байдаг. Аливаа хүнд хэцүү нөхцөлд орохдоо та дараах асуултыг өөртөө тавьж байгаарай.
а. Энэ нөхцөл байдалд гайхамшигтай юм юу байна вэ?
Ямар ч нөхцөлд өчүүхэн ч гэсэн сайн эерэг зүйл зайлшгүй байдаг. Гол нь та түүнийг харж чадах зуршилтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та “ Үүнд сайн юм юу байж болох байсан вэ? Та эрсэн сайн зүйлээ заавал олох болно. Мөн гайхаж ч болох юм.
б. Нөхцөл байдлыг өөртөө хэрэгтэйгээр өөрчилж, энэ үйл явдалд сэтгэл хангалуун байхаар би юу хийж чадах вэ?
Ингэж асууж эхлэхэд таны оюун ухаан асуудлын болохгүй бүтэхгүй талыг бус харин хэрхэн хүнд нөхцөлөөс гарч болох бүх хувилбаруудыг гаргаж ирэх болно.
Ямар ч хар бараан дунд 1 цэг ч гэсэн цагаанаараа үлдсэн байдаг. Түүнийг харах эерэг хүч танд байна. Зөвхөн түүнийг нээн харах чадвараа зуршил болгоорой.
2. Зорилгын хүч
Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог. Хаана хүрэхээ мэдэхгүйгээр та хаа нэг тийшээ аялалд явж байсан уу? Толгой эргэм дэндүү олон эргэлзээтэй тулгарах нь ойлгомжтой юм. Яг үүний эсрэг хаана хүрэхээ яг тодорхой мэдэж байвал түүнд хүрэх түмэн янзын зам зурайн нүдэнд тань харагдах болно.
Таны хэтийн болон ойрын зорилго юу вэ? Хариулт байхгүй бол та яг одоо ч гэсэн бодоход хэзээ ч оройтохгүй шүү.
3. Хором хормоор амьдрахын хүч
Аз жаргал нь жил, сар, долоо хоногт, тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин түүнийг хором бүрээс олж болно.
Аз жаргалыг бид хаа холоос хайн цөхөрдөг. Харин аз жаргалыг одоо өнгөрч байгаа хором бүрээс ч та мэдрэх боломжтой. Яг энэ цаг хугацаа дахиад хэзээ ч таны амьдралд давтагдахгүй. Цаг хугацаа бүртээ сэтгэл хангалуун байхад амьдралаас сайн сайхныг олж чадна.
4. Уучлан нигүүлсэхүйн хүч
Гомдол үзэн ядалтыг тээх нь таниас өөр хэнийг ч шаналгахгүй гэдгийг өөртөө сануулж байгаарай. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил. Өөрийгөө ч бас уучил.
Уучилсны дараа сэтгэл тань илүү хөнгөхөн байх болно. Аз жаргалыг мэдрэхэд хамгийн чухал алхмуудын нэг уучлал юм шүү.
5. Хамтын харилцааны хүч
Амьдрал тэр чигээрээ харилцаан дээр тогтдог. Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөхөн болгодог.
Бусадтай хуваалцаж буй баяр баясал хоёр дахин үржиж, бусадтай хуваалцаж буй зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрнө.
Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд. Чин сэтгэлээсээ ганцхан удаа хэн нэгэнд тус хүргээрэй. Тэр тус тань эргээд танд эргэж ирэхээс гадна сэтгэл тань нар гийсэн гэгээтэй байхыг мэдрэх болно

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.