Миний тухай жааааахан..

http://blogchid.com -нхоо нийтлэлийн тэмцээнд оруулсан өөрийгөө танилцуулах сэдэвт бичсэн бичлэг маань энэ бөлгөө ^^ Миний тухай жааааахан..



Блогчидтойгоо танилцъя...
"Сая сая будаанаас зүүний үзүүрт тогтсон ганцхан будаатай хүний амь нас, амьдралыг зүйрлэдэг билээ. Яг үүнтэй адил зүүний үзүүрт тогтож чадсан ширхэгхэн будаа шиг азаар эцэг эхдээ охин нь болж, ах эгчдээ дүү нь болж төрсөн билээ би..."


Усны дэргэд урсгалыг нь ширтэн харах дуртай... Амьтнаас айдаг ч ойд зугаалах дуртай...
Морь унаж чадахгүй ч морины хурдыг бишрэх дуртай,
Нарыг сарнаас илүүгээр хайрладаг...Уурлахаасаа илүү тайвширалыг мэддэг...
Тунирхаж бас аргадаж чаддаг...Сайхан дуулж чадахгүй ч дуулах дуртай...
Тэнгэрлүү хараад инээмсэглэх дуртай... Тийм нэгэн энгийн бөгөөд энгүүн...Монголын ард түмний охин...

Хүн амьдралын хэцүүтэй тулгарч түүнийг сөрж давах тусам амьдралд байдаг тэр болгон хүн бүхэн амсаж мэдэрч чаддаггүй ховорхон аз жаргалыг мэдэрдэг. Энэ бол амьдралын жинхэнэ амт, хорвоогийн хүмүүст ховорхон мэдрэгддэг аз жаргал...


Comments

Lily said…
гоя бичсэн байна :-*
Mercy said…
Reallyy? im not sure :(

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.