Инээмсэглэл, бодлогоширол, гуниг ч юмуу? Гэхдээ л сэтгэл тайван ч юм шиг...

Хэхэ...
Өнөөдөр ямар өдөр гээч...

 Олон түмний итгэл, сэтгэл, зүтгэлээр энд ирж байсан цаг саяхан мэт...
Бүгд л араас минь сэтгэлийн сүүн цацал өргөж, дараа жилийн яг өдийд өөрөө хоёр хөл дээрээ босоод алхаад ирээрэй гэж хэлж байсныг би тодоос тод санаж байна...
Би ч амласан,итгэсэн тэд маань ч итгэсэн.. Яг жилийн дараа би хэлсэндээ хүрч, тэд минь ч баярласан. Одоо энэ бүхнийг эргээд бодоход энэ бүх тэвчээр хаанаас гарсан юм бол оо? Би мөн гэж үү? ...өөртөө гайхах үе гарч ирдэг гээ боддоо.
Энэ бүхэн бол олон сайхан монгол залуусын гавъяа, хүч, хөдөлмөр, бие биесээ хайрлах сэтгэлээс үүссэн тус билээ...

Сая амралтаараа монголдоо очоод олон хүнээс одоо найз залуутай бол гэдэг үгийг сонслоо. хэхэ би ч яарахгүй л байгаа. Гэхдээ манай найзууд бараг л бүгд сайхан аав ээжүүд болцгоочихсон хэхэ. Үнэнийг хэлэхэд найз залуутай болмоор л санагдсан хихи...

Өнөөдөр би эмчтэйгээ уулзаж үзүүлэх ёстой цагтаа үзүүлсэн юм. Бид хоёр өвчний маань тухай жаахан ярилцсан юм...
Эмэгтэй хүн энэ өвчнийг туссан тохиолдолд............. гээд баахан юм ярилаа. Заримыг нь ойлгоод, заримыг нь ойлгохыг ч хүссэнгүй дээ...

Нэг иймэрхүү яриа өрнөсөн...

Comments

Z.Gankhuyag said…
Ажлын өдрүүдээс бусад өдөр гэртээ хэрэндээ л тогтохгүй би бээр гадуур хэрэн хэсэх дуртай нэгэн. Автобус, микрын хамгийн арын суудалд суугаад чихэндээ зөөлөн хөгжим эгшиглүүлэн явахад Их хотын хөгжил цэцэглэлт, Аз жаргалтай ардын аж амьдрал, Тайван амгалан хотын гудамж харагддаг гэвэл худлаа ярьсан хэрэг болох биз ээ. Бага байхад амьдралын их идэвхи, юмыг танин мэдэх хүсэл яагаад тийм их байсийн бүү мэд... Машин уугаана, самар жимс зарна, энд тэнд өөртөө тохирсон ажил олоод хийчихдэг нэг төрлийн универсал панзчин явжээ.... Ганц би тийм байсийн болов уу гэхээр үгүй юм аа... Энэ бол хүн бүрт байдаг байгалаас заяасан чанар юм аа гэдгийг Францийн эрдэмтэн Ч. Дарвин гэх суут эрдэмтэн "Байгалийн шалгарлын онолдоо" тодоос тод нотолсон байх юм... Юу хэлэх гээл олон юм нуршаад байна вэ гэхээр өнөөх автобус, микрын цонхоор харагддаг зүйлс нь байгалийн шалгарлын цаасан дээрх биш амьдрал дээрх хувилбар бололтойдог шүү.

Гудамжны буланд тамхи заран суух эмээ, цаасан хайрцага урдаа тавиад социлизмын үед нэгдэлийн урлаг уран сайханы тоглолтонд шаггүй сайн уянгалуулчихдаг байсан баяан хөгжмөөрөө мөнгө гуйн тоглох хараагүй өвөө, уугаад хаясан ундаа усны сав шуудайлах согтуу залуу, солонгорсон хоолойгоор зорчигч даллан дуудах микрын кондуктр гэх мэт олон хүмүүсийг хараад шударгаар 1000 төгрөг олохын үнэ цэнийг мэдрэхгүй байхын аргагүй...

Юм гэдэг үргэлж л 2 талтай байдаг хойно сайны хажуугаар садаа ямар мундах биш... Дардан шулуун зам гэж ямар байх биш, уулын мод урттай богинотой, гэх мэт олон олон бла бла...

Нэгэн амралтын өдөр өөртөө бяцхан хөрөнгө оруулалт хийчих санаатай урт цагааны урт цагаан байшингийн хажуугаар алхаж явлөө. Гэнэт булан тойроод галзуу буханд хөөгдсөн мэт өрвийсөн 3 банди нүүрэндээ аз жаргалын мишээл тодруулан дайрчих шахан зөрөхөд нэг өрвөгөрийнх нь гарт том улаан түрийвч байх нь харагдаж энэ сацуу нөгөөх гурвын ярианаас "yes yes за гялс үзий " гэсэн хэдэн үгийг би олж сонслоо... Энэ даруй өнөөх 3 өрвөгөр дараагийн булан тойроод бараа сураггүй алга болов өө... Олз олж дээ гэж зурвасхан бодоод цааш алхаж явтал бие организм утаан хороо санасных уу, зуршилт хөдөлгөөнөө үгүйлснийх үү? цэнхэр утаагаа сормоор санагдаад явчих нь тэрээ... Бодлыг минь уншсан мэт тамхи заран суух эгч 2 алхамын цаана үзэгдлээ.

- Нэг ширхэг mild авий, гээд 500 төг өгөв

- өөрөө авчих, гээд хайрцаг утаа өөдөөс барив...

- За хариултыг чинь өгнө өө гээд эгч сууж буй ширээнийхээ доошоо гараа явуулснаа, уйлах сандрах хоолойгоор -яанаа, гэж уртаар уулга алдаж хашгирлаа...

Би энэ эгчид юу тохиолдсоныг тэрхэн мөчид ойлгож, "тийшээ тийшээ" гэж заалаа... Тэрхүү эгч өнөөх 3 өрвөгөрийн урт гарных нь хохирогч болсон байлаа...

Дээрх жишээ "юм гэдэг 2 талтай" гэдгийг товчхондоо ойлгуулчихаж байгаам даа... Шударгаар 1000 төг олох гэж нэг өдөржин сууж байхад зарим нэг нь олсон хэдэн юмыг нь нүд хариулаад л 1секундэнд авчих... Хөлс хүчээ дуслуулан хураасан, цуглуулсан хэний ч хөрөнгө, хэний ч халаасруу секундын төдийд л гулсаад ГАРААС ГАРТ ирэх юм даа....

Аа харин өнөөх 3 өрвөгөрийн хувьд бол Дарвины "Байгалийн шалгарлын онол"-ын дагуу л амьдарч байгаан нэг илрэл юм болуу даа... Яалтай ч билээ...
Mercy said…
Таны хэлдэгээр юм гэдэг хоёр талтай нь үнэн л дээ. Гэхдээ яагаад энэ постыг энд хадах болов?
Z.Gankhuyag said…
bi neg gazar niitlej bsiin, tegeed bichij duussan niitlelee chamtai huwaaltsmaar sanagdaal... Tegeel :)
Mercy said…
Аан, ойлголоо хэхэ. Байж болох л юм байна тээ. Шудрага, шудрага бус 2 байна дөөө тэ :)
Товч бөгөөд тодорхой.
Z.Gankhuyag said…
Dandaa chi bichij bhaar,,, :)
Mercy said…
Хэхэ... Жаахан айгаад л байна шүү.
:)

Popular posts from this blog

Ялгуун

Цэцэгсийн дунд эрвээхэй мэт нисэх он жилүүд...Жаахан хэсгээс нь.